logo
АН Засгаас гарахаа мэдэгдлээ

АН Засгаас гарахаа мэдэгдлээ

2012/01/06
Сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалт дээр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарна гэдгийг мэдэгдэв. Сонгуулийн жил гарсан тул улс төрийн намууд дан дангаара сонгуульд оролцоно. Хамтарсан Засгийн газрын олсон ололт их бий. Засгийн газарт орсон түүхэн үүргээ Ардчилсан нам гүйцэтгэсэн гэж үзэж байгаа гэлээ.
Уг асуудлыг ойрн үед болох Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар баталгаажуулах юм байна. Засгийн газарт Ардчилсан намын зургаан сайд бий. Тэднийг МАН-аас шинээр сонгох ажилд Ардчилсан нам өөрийн зүгээс туслах болно гэдгээ хэлсэн.
Д.ОЮУН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш