Хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нараас сэтгүүлчид зарим зүйлийг тодруулан ярилцлаа.
-Хамтарсан Засгийн газраас АН гарах асуудлыг одоогоор ҮЗХ ч, УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар ч яриагүй байна. Намын дарга хэчнээн хүслээ ч гэсэн ҮЗХ хуралдаагүй, бүлгээр яриагүй байхад ийм мэдэгдэл хийх эрхгүй гэж үзэж байна. Энэ мэдэгдэл таны шийдвэр үү, намын нийт удирдлагын байр суурь уу?
Н.А: -Шийдвэр ҮЗХ-ноос эцэслэж гарна. Өнөөдөр байр сууриа илэрхийлж байгаа юм.
-ҮЗХ хэзээ хуралдах вэ?
-Ойрын хугацаанд.
-Хоёр нам сонгогчдод өгсөн мөнгөний амлалтаа яах вэ. АН хамтарсан Засгийн газраас гарлаа гэхэд өнөөдөр бэлэн мөнгө тараасан, ядуурал, ажилгүйдэл нэмэгдсэн гээд олон зүйл бий. АН Засгийн газраас гарснаар хариуцлагаа МАН-тай хамтарч хүлээх үү, эсвэл хариуцлагаас зугтаж засгаас гарч байна уу?
-Өнгөрсөн гурван жил дөрвөн сарын хугацаанд хийсэн ажлын амжилтын төлөө ч АН хариуцлага хүлээнэ. Алдаа дутагдал байгаа бол бас түүний төлөө хариуцлага хүлээнэ. Энд хэн нэгэн рүү дутуу, буруугаа чихэх явдал байхгүй. Хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байгаа. Хийж чадаагүй олон ажил байгааг хүлээж байгаа. Бид “Монгол хүн-2020” хөтөлбөр, эдийн засгийн хөтөлбөрөө нухацтай боловсруулж дутуугаа хийж гүйцээнэ.
-ИЗН-тай хамтрах асуудал яаж байна?
-Тийм яриа гараагүй.
-Мөрийн хөтөлбөрийн биелэлт хэдэн хувьтай байгаа вэ?
-Тоогоор хөөцөлдөөд яахав дээ. Дарга нар том том тоо ярьдаг. Би тэгдэг дарга биш. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт тэртэй тэргүй тоогоор гарч хийгдэнэ. Эцсийн дүнг ард иргэд тавина.
-АН Засгийн газраас гарах болсон тухайгаа МАН-ын дарга, Ерөнхий сайдад дуулгасан уу. Энэ талаар ярилцсан уу. Засгийн газар дараагийн бүрэлдэхүүнээ ярих уу?
-Мэдээж хамтарч ажиллаж яваа болохоор нөгөө намынхантай уулзсан. Дуулгахын хувьд манай хэвлэл, мэдээллийнхэн гурван жил дуулгасан юм биш үү. Монгол Улсын төр, засгийн тогтвортой байдлыг хангахын тулд байна. Манайх 15-аас зургаан сайдтай. Тэдний оронд МАН-аас дараагийн зургаан сайд гарна биз. Богино хугацаанд Засгийг бүрдүүлэхэд АН хүчин зүтгэл тавина. Нэг юм хэлэхэд хийвэл хийсэн шиг хийгээд боливол больсон шиг болиод хийснийхээ төлөө хариуцлага хүлээвэл хүлээгээд явна. Эрийн цээнд хүрсэн хоншоортой намын шинжтэй л байгаа шүү дээ, АН.
-Сонгууль дөхөхөөр хоёр нам тусдаа болчихдог, сонгуулийн дараа бялуу хуваах болохоороо нэгдчихдэг. Энэ байдал хэзээ болтол үргэлжлэх юм бэ. Ирэх дөрвөн жилд ч хоёр нам хамтарч магадгүй зүйл байгаа?
-Ирэх дөрвөн жилийг ярьдаг, үздэг Ванга байхгүй. АН өөрөө бодлоготой, зорилготой, үзэл баримтлалтай, түүнийхээ дагуу бүх зүйлээ хийж байгаа. Хамтарсан Засгийн газарт орж ажилласан гэдэг бол бялуу хуваахаасаа илүү хариуцлага хүлээж ажилласан. Манай сайд нар, УИХ-д байгаа 26 гишүүн бол үнэхээр Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, монголчуудынхаа амьжиргааг жаахан ч болов дээшлүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласан. Үүнийг МАН-ынхан ч хэлэх байх. Өөр нэг зүйл хэлэхэд хамтраад ажиллахдаа хамтарна, өрсөлдөхдөө бас өрсөлдөнө. Хоёр тийш туйлшруулж, эсвэл намууд дандаа хэрэлдэж хэмхэлдэж байдаг, эсвэл хамтарсан чигтээ дуусч байдаг болхи байдлаар ойлгох ёсгүй.
-Хамтарсан Засгийн газарт орохдоо хоёр нам 60:40 гэсэн харьцаа тогтоосон. Энэ байдал сууриараа өөрчлөгдөх үү?
-Гурван жилд хангалттай ажиллалаа. Хангалттай сайн муу хэлүүллээ. Гэхдээ хамтарснаар ямар нэг хэмжээгээр ард иргэдийн ахуй амьдрал дээшлэх суурь хөрс, улс орны амьдралын эрчимтэй хөгжлийн суурь тавигдсан. Мэдээжээр хийж чадаагүй ажил түм бумаараа бий. Нэг хамтраад гурван жилд бүх юмыг өргөс авсан мэт өвчнийг нам болгодог зүйл хаана ч байхгүй. Тэгэхээр асуудал хэтэрхий их байгаа. Түүнийг цаашид шийдэх боломж бий.
Ч.С: -Манай АН-ын бүлэг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурал дээр тодорхой асуудлуудыг хөндөж ярьсан. Сонгуулийн хуулиар олон үйл ажиллагааг сонгуулиас зургаан сарын өмнөөс хийхгүй гэсэн. УИХ цаашдаа ёс зүйтэй байх үүднээс УИХ-д суудалтай намууд илүү мөнгө шаардсан, популист хуулийн төслүүдээс татгалзахаар болсон. Сонгууль дуустал популист зүйл байхгүй. Өчигдөр нэг бөх шиг том нөхөр матрын нулимс унагаж уйлчих гээд яриад байна лээ. Одонтой эхчүүдэд тэртэй тэргүй халамжийн бодлого хэрэгжиж байгаа. Сонгууль дуустал заавал нэмэх шаардлагагүй. Хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад бодлого хэрэгжүүлж мөнгө зарцуулж байгаа. Энэ бол гурван жилд хамтарч хийсэн хамтын бүтээл. Сонгууль дуустал иргэдэд сар бүр 21000 төгрөг олгоно. Дээрээс нь хувь, хувьцааны нэг сая төгрөгийг өгье гэж байгаа. Тиймээс сонгууль дуустал халамжийн бодлого гал алдахгүй. Монгол төрдөө хоноцын сэтгэлээр хандахгүй байя. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ. Сонгууль болтол УИХ, Засгийн газар зарчмаараа ажиллах ёстой. Улс төр хийхээс гадна улс орныхоо эрх ашгийг бодно гэдэг бол АН-ын байр суурь шүү. Дэлхийн банк, ОУВС 2012 оныг 2009 он шиг их хямралын жил гэдгийг хэлж байгаа. Тиймээс бид хямралд бэлтгэлтэй байх ёстой. Халамжийн бодлого цэгцтэй, ойлгомжтой байх ёстой.
Д.Э: -Хамтарсан Засгийн газраас АН гарч байгаа нь элдэв шалтгаантай гэхээс илүү сонгууль эхэлсэн. 2009 онд Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон. 2012 онд ардчилсан засаглалтай болох ёстой. Үүний тулд бид ийм шийдвэр гаргаж байгаа юм.
Ард түмэн рүүгээ зэвсэг барьдаг, төрийн томчууд, түшмэдүүд нь ард түмнээсээ зэвсгээр хамгаалуулдаг байхад ардчилсан засаглалтай орон байна гэж үзэж болохгүй. Иймд намын даргын хэлсэн хамтарсан Засгийн газраас гарч сонгуульд орно гэдэгтэй санал нэгтэй байна. 2012 оны сонгууль Монголын ард түмэнд ардчилсан жинхэнэ засаглалыг авчирна. Бид хуучин суурин дээрх популист, хэт төвлөрсөн маягийн, төр дамжиж баяждаг хүмүүсийн сүлжээг байхгүй болоосой гэж хүсч байна. Үүнийг хэн хийж чадах вэ гэдгийг ард түмэн хайж байгаа. Тиймээс АН үзэл баримтлалынхаа суурин дээр зогсч хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргасан гэв.
Д.ОЮУН