Ихэр хүүхдүүд болох Реубен Блэйк, Флорен Блэйк нар хоорондоо таван жилийн зайтай хорвоод мэндэлжээ. Нэгдүгээр ангийн сурагч Реубен хичээл сургууль гээд гүйж байна. Харин түүний ихэр дүү сургуульд ортлоо дахиад хэдэн жил хүлээх нь ээ. Английн баруун өмнөд хэсэгт орших Челтнем гэдэг жижиг сууринд амьдардаг Саймон Блэйк, Жоди Блэйк хоёрын дундаас төрсөн ах дүү хоёр нэг доор буюу нэг эмчилгээний үеэр үүсгэсэн үр хөврөлийн хүүхдүүд боловч эх нь тэднийг таван жилийн зайтай төрүүлжээ.
Бирмингемийн их сургуулийн багш, 45 настай Блэйк, түүний 38 настай эхнэрт хүүхэд заяахгүй байсан ч тэд 2005 онд эмчилгээ хийлгэсэн байна. Эмчилгээний үеэр таван үр хөврөлийг үүсгэснээс хоёрыг нь хатагтай Блэйкийн умайд суулгажээ. Ингээд 2006 оны есдүгээр сарын есөнд Реубен мэндэлсэн байна. Үлдсэн гурван үр хөврөлийг хадгалж байсан бөгөөд хосууд өнгөрсөн жил дахин нэг хүүхэдтэй болохоор шийджээ. Мөн л өмнөх аргаа хэрэглэснээр Блэйкийн гэр бүл 2011 оны 11-р сарын 16-нд Флорен гэдэг охинтой болсон байна. Тэд таньдаг хүмүүс нь үнэхээр гайхаж хүлээж авсан, хүүхдүүд маань үнэхээр адилхан харагддаг, Реубен багадаа яг Флорен шиг харагддаг байсан, дүү нь ахынхаа жижигрүүлсэн хувилбар шиг харагддаг хэмээн ярьжээ.
1999 онд анх танилцаж байсан Саймон, Жоди нар гэрлээд есөн жил болжээ. Тэд хүүхэдтэй болохоор шийдсэн ч Жоди жирэмслэхгүй байсан байна. Тиймээс тэд эмнэлэгт хандсан аж.
Хосууд 2005 оны есдүгээр сард intracytoplasmic sperm injection (ICSI) буюу хуруу шилэнд нэг эр бэлгийн эсийг өндгөн эсрүү оруулж үр тогтоох эмчилгээ хийлгэсэн байна. Үүний дүнд таван үр хөврөл үүссэн ба хоёрыг нь хатагтай Блэйкийн саванд суулгажээ. Харин үлдсэн гурвыг нь хасах температурт хадгалсан байна. Эмчилгээ амжилттай болсон учраас Реубен төржээ. Блэйкийн гэр бүл өнгөрсөн жилийн гуравдугаар сард ахиад нэг хүүхэдтэй болохоор шийдсэн байна.
Хадгалж байсан гурван үр хөврөлийн нэг нь л гэсгээх процессын явцад амьдрах чадвартай үлджээ. Ингээд тэрхүү үр хөврөлийг хатагтай Блэйкийн саванд суулгасан байна. Улмаар 39 долоо хоногийн дараа Флорен мэндэлжээ.
Хоёр хүүхэд нь эрүүл саруул төрсөнд Блэйкийн гэр бүл тун баяртай байгаа тухайгаа ярьсан байна. Саймон хэлэхдээ "Урт хугацаанд хөлдүү байсан материалаас амьдрал үүсч бий болно гэж төсөөлөхөд хэцүү" гэжээ.
Эмч Валентин Аканде хэлэхдээ "Жоди, Саймон нарын хувьд гайхалтай үр дүн гарсанд баяртай байна, энэ бол аюулгүй байдлаар хүүхэдтэй болох ухаалаг арга, бид дараа хэрэг болж магадгүй гэдэг үүднээс илүү үр хөврөлийг хадгалахыг санал болгодог, үнэн хэрэгтээ тэдний хүүхдүүд нэг үр хөврөлийнх биш, нэг эмчилгээний үеэр тодорхой тооны өндгөн эсийг авч, үр хөврөл үүсгэхийн тулд бүгдэд нь үр тогтоосон, тухайн үеийн үр хөврөлүүдийг ихрүүд гэж үзэж болно, үүссэн үр хөврөлүүдийн эхнийхийг нь эхийн умайд суулгаж, илүүг нь хадгалсан, улмаар Жоди ахиад хүүхэдтэй болохыг хүсэхэд үлдсэн үр хөврөлүүдийн нэгийг ашигласан, тэр хүүхэд төрүүлсэн, ийм л зүйл болсон" гэжээ.
Э.АМАР