Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ирэх тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно. Тус тэмцээнд одоогийн байдлаар 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Саяхан Энэтхэгт болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай улсын шигшээ баг нэг мөнгө, нэг хүрэл медальтай оролцсон билээ. Харин манай улсын эрэгтэй шигшээ баг Ташкент хотод гуравдугаар сарын 20-ноос энэ сарын 30 хүртэл хамтарсан бэлтгэлээ хийх юм.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн
Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч Турсунпулатов Аброр /Узбекстан/, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн.
Эрэгтэй
48 кг - Г.Ганэрдэнэ
51 кг - Х.Энхмандах
54 кг - Д.Ганболд
57 кг - Х.Энх-Амар
60 кг - Т.Энхтөр
63.5 кг - Б.Чинзориг
67 кг - Б.Мишээлт
71 кг - О.Бямба-Эрдэнэ
75 кг - Ж.Отгонжаргал
+92 кг - Х.Бекнур