logo
ХХААХҮЯ "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян"-д нэгдлээ

ХХААХҮЯ "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян"-д нэгдлээ

2023/04/10

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Манай улс 2011 оноос хойш уг өдрийг тохиолдуулан дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон тэмдэглэж байна. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2023” арга хэмжээг “Эрүүл, аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриан дор зохион байгуулах юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төвтэй хамтран 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр “Эрүүл, аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриатай сарын аяныг нээж, яамны албан хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл эрхлэгч та бүхэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2023” арга хэмжээнд нэгдэж үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох, эрүүл, аюулгүй ажлын орчин, ажилтны суурь эрхийг хангаж ажиллахыг уриалж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш