logo
Хонгконгод

Хонгконгод "үхэхэд" хэцүү байдаг гэв

2012/01/07
Хүн ам шигүү суурьшдаг Хонгконгийн иргэд хязгаарлагдмал орон зайд амьдардаг гэхэд болно. Мөн энд нас барагсдыг оршуулах газар олдоц муутай. Талийгаач болсон нэгнээ нийтийн оршуулгын газар нутаглуулахаар болбол их мөнгө төлнө. Тиймээс ихэнх Хонгконгчууд нас барсан төрөл төрөгсдөө юун түрүүнд чандарлуулдаг байна.
Хонгконгод оршуулгатай холбоотой ажил, үйлчилгээнүүд ашигтай бизнес гэнэ. Хүн нас барсны дараа цаасаар хийсэн байшин, машин зэргийг оршуулгын үеэр өргөл барьц болгон шатаах уламжлал байдаг байна. Харин оршуулгын ёслол өндөрлөсний дараа талийгаачийн чандрыг хаана байрлуулах вэ гэдэг нь асуудал болоод байгаа юм. Иргэд оршин суудаг дүүргүүдэд чандар хадгалдаг газрууд олон байдаг байна.
Иргэд амьдардаг газрынх нь ойролцоо маш олон чандар хадгалах газар үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Учир нь Хятадад хүмүүс нас барсан хүнтэй холбоотой зүйлтэй ойр амьдрах ерөнхийдөө дургүй байдаг байна.
Дэлхийд хүн амын нягтралаараа толгой цохьдог газруудын нэг болох Хонгконг нь 1,104 km2  нутаг дэвсгэртэй бөгөөд долоон сая гаруй хүн амтай. Хүн амын 95 хувь нь Хятадууд бөгөөд таван хувь нь бусад үндэстнүүдээс бүрддэг. Дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг болох Хонгконгод газар маш үнэтэй учраас барилгаа дээш нь өндөрлөөд байхаас өөр арга хомс байдаг байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш