Орчин үед гар утас хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон. Гар утсыг ихээр хэрэглэх, ялангуяа олон цагаар мессеж бичих нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Гар утсаар мессеж бичих нь олон сая хүний хувьд бусадтай харилцах гол аргуудын нэг юм. Гэхдээ энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тохиолдлууд олон байна. Америкийн Сэйнт Жон хотод массажаар эмчилгээ хийдэг Карл Трикигийн хэлж байгаагаар утсыг зохисгүй хэрэглэснээсээ болж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс түүнд хандах нь нэмэгдэж байгаа юм байна. Тэрээр хэлэхдээ "Гар утсыг хэт их хэрэглэж, эрхий хуруундаа хэт их их ачаалал өгснөөс болж хүмүүсийн шөрмөс сунаж, мэдрэлийн ядаргаанд орж байна" гэжээ.
Тоо баримт дурдахад 2009 оны есдүгээр сард Канадчууд өдөрт 100 сая орчим мессеж илгээдэг байжээ.
Гар утсаар мессеж бичих нь энгийн хялбар, сөрөг нөлөө нь богино хугацаанд ажиглагдахгүй хэдий ч Карл Трикигийн хэлж байгаагаар энэ үйлдэл гаранд их ачаалал үзүүлдэг байна. Энэ нь хүний бусад зүйлийг хийх чадварт ч нөлөөлдөг гэнэ.
Мессеж бичихэд олон цаг зарцуулах нь насанд хүрэгчид болон хүүхдүүдийн мэдрэлд муугаар нөлөөлөх аюултай юм байна.
Карл Трики ярихдаа "Миний үйлчлүүлэгчдийн нэг ажлаасаа таван долоо хоног чөлөө авах хэрэгтэй болсон, тэрээр гараа амраах зайлшгүй шаардлагатай байсан" гэжээ. Трики смартфон үйлдвэрлэдэг компаниуд одоогийнхоос илүү сайн утас бүтээнэ гэж найдаж байна. Түүний үзэж байгаагаар ихэнхдээ мессеж бичдэг хүмүүс эрүүл мэндээ хамгаалахын тулд мессеж бичихээ багасгаж, эсвэл заримдаа шууд дуудлага хийж байсан нь дээр юм байна.
Э.АМАР