logo
МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2023/05/02

УИХ дахь МАН-ын бүлэг 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл, Элчин сайдыг эгүүлэн татах, Япон, Солонгос, Канад, Куба улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудыг томилох тухай  асуудлыг хэлэлцлээ.

УИХ-аас 2022 оны наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн 01, 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан 3454 дугаартай тогтоол гаргаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах, санал боловсруулах чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газар урт хугацааны судалгааны үндсэн дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан.

Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш