logo
2012 оны цэргийн шинэчилсэн бүртгэлийн тухай хурал боллоо

2012 оны цэргийн шинэчилсэн бүртгэлийн тухай хурал боллоо

2012/01/09
Нийслэлийн Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатараар ахлуулсан Дүүргийн Цэргийн штабын дарга нарын хурал өнөөдөр боллоо. Уг хурлаар цэрэг бүртгэл хэзээ эхлэх,  шинэчилсэн бүртгэл явуулах бэлтгэл ажлын үйл явцын талаар болон цаашид ямар зорилготойгоор үйл ажиллагаа явуулах талаар танилцууллаа.
Энэ жил цэргийн бүртгэл 1 дүгээр сарын 4-нөөс 1 дүгээр сарын 22 ны хооронд ажлын өдөр 09.00 - 20.00 цаг хүртэл, амралтын өдөр 10.00 - 20.00 цагийн хооронд явагдана.  Өнгөрсөн жил цэргийн бүртгэлийг туршилтын журмаар цахим хэлбэрээр явуулж байсан бол өнөө жилээс дүүрэг бүр цэргийн бүртгэлийг албан ёсоор цахим хэлбэрээр явуулахаар боллоо. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг нууцын зэрэглэлтэй байлгахад чиглэгдэх юм.  Хурлын үеэр дүүргийн цэргийн штабын дарга нар бүртгэлийг явуулах бэлтгэл ажлыг тайлагнав.  Нийт есөн дүүрэгт 132 гаруй хороо байдгаас  20 хороо нэмэгдэж нийт 152 хороотой болсон бөгөөд бүх дүүрэг цэргийн бүртгэл явуулахад бэлэн болжээ.
Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар дүүргийн цэргийн штабын дарга нарт дараах ажлыг үүрэг болголоо.
Үүнд: Бүртгэлд хамрагдаж чадалгүй хоцорсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахгүй байх,  цэргийн бүртгэлд хамрагдах нь Монгол Улсын иргэний үүрэг учраас иргэдийг бүртгэл хамрагдахад хураамж авахгүй, бүх дүүрэг хороонд цэргийн үүрэгтний үнэмлэх олгогдсон байх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш