logo
Сочи хот өвлийн олимпод бэлтгэсээр байна

Сочи хот өвлийн олимпод бэлтгэсээр байна

2012/01/09
2012 оны 1-3-р сард амралт сувилалын Сочи хотын уулын цанын замыг шалгах туршилтын тэмцээн болно. Спортын объектууд болон зочид буудлын дэд бүтэцүүдийг пара олимпын тамирчид шалгах болно. Туршилтын энэ тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй 150 орчим тамирчид оролцоно. Хар далайн эрэгт орших оросын амралт сувилалын Сочи хотод 2014 онд 22-р Өвлийн олимпын наадам болох юм. "Цагаан" Олимпиадыг Орос улс анх удаа хүлээж авах гэж байна. Энэ наадмыг Сочи хотод хийх эрх олгох шийдвэрийг ОУОХ 2007 онд хийсэн 119-р чуулганаараа гаргасан юм. Үүний дараа ОУ-д олимпын тэмцээн уралдаан явагдах спортын байгууламжуудын зураг төслийг зохиох барих ажлыг идэвхитэй эхэлсэн юм. Сочи хотод болох наадамд зориулж 11 спортын барилга байгууламжуудыг шинээр барих ёстой. Тэдгээрийг ууланд болон эргийн ойролцоо барих юм.

Энэ Олимп нь хамгийн авсаархан гэдэг утгаараа олимпын наадмын түүхэнд зүй ёсоор орно гэж мэргэжилтнүүд одооноос ярьж байна. Нэг объектоос нөгөө байгууламж хүртэл хэдхэн минут л шаардлагатай. Уулын болон эргийн байгууламж бүхний дэргэд олимпын тосгон байх юм. Эргийн байгууламжуудын гол төв нь Олимпын парк байх болно. Энэ парк нь спортын байгууламжууд, паркын бүс, дэд бүтцийн объектуудыг холбох болно.Олимпын зарим нэгэн байгууламжуудыг аль хэдийнээ барьсан бөгөөд зочдоо хүлээж авахад бэлэн болоод байна. Өнгөрсөн жил гэхэд уулын цанын Европын болон ОУ-ын цомын тэмцээнд оролцогчид "Роза Хутор" уулын цанын замыг туршиж үзсэн билээ. Энэ жил энэ замд уулын цанын спортын Дэлхийн цом, Европын фристайл, сноубордын цомын төлөө тэмцээн болон Пара олимпын аврага шалгаруулах тэмцээн зэрэг өндөр статустай тэмцээнүүд болно. Олимпын тоглолт болох тэр л байгууламжуудад пара олимпын тамирчдын тэмцээн болох учраас эдгээр байгууламжууд болон зочид буудлуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан бүх тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан байна. Төслүүдэд сантехникийн холболтууд, тусгай лифт, өргөн хонгил, маш цөөхөн босгонууд зэргийг тусгаж өгсөн байна.

Спортын байгууламжуудын аюулгүй байдлыг хангахад тусгай зориулалтын машинууд болон түргэн тусламжийн нисдэг тэрэг ашиглана. Албан ёсны дасгалжуулалт болон уралдаан тэмцээний үеэр эмч нар пара олимпчуудын эрүүл мэндэд байнга хяналт тавьж байх юм. Пара олимпын тэмцээн ОУ-д 15 жил хөгжиж байна. Сөүлд 1988 онд болсон Пара олимпын наадамд оросын шигшээ баг анх удаа оролцсон юм. Шинэ олимп болгонд манай тамирчид улам сайн амжилт үзүүлж байсан билээ. Жишээ нь, Турин болон Ванкуверт оросын пара олимпчууд багийн дүнгээрээ нэгдүгээр байранд орсон юм. 2014 онд Сочи хотод болох наадам хөгжлийн бэрхшээлтэй оросын тамирчдын хувьд онцгой байр эзлэх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Улс орон даяар саад тотгоргүй орчинг бий болгосноос тэдний амжилт бүтээл ихээхэн шалтгаалах болно.                  

Сэтгэгдэлүүд

Дээш