ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай махны бодит үнэ, нөөцийн бүрдүүлэлтийн талаар өчигдөр Ерөнхий сайдад мэдээлэл хийв. Сайд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн оны 11 дүгээр сараас анхааруулж байсны дагуу махны нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарсан. 16 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн ч 16 300 тонныг нөөцөлсөн. Улаанбаатар, Баян-Өлгий зэрэг олон аймаг нөөцийн мах бэлтгэлийн төлөвлөгөөгөө давуулж биелүүлсэн. Бодит байдалд нийлүүлэлт хэвийн, лангуун дээр мах байна. Махны үнийг өсгөсөн шалтгаанаа зарим ченж малын суурь үнэ, шатахууны үнэ, ам.долларын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа ч энэ нь бодит байдалд огт нийцэхгүй. Бид нэгдүгээр сарын 15-наас нөөцийн махаа худалдаанд гаргана. Экспортод гаргаж байгаа маханд хязгаарлалт тавьж эхэлсэн” гэлээ.
Мөн энэ хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Эрүүл мэнд, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд нар оролцсон байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван Ерөнхий сайдын асуултад хариулахдаа “Эрчим хүчний үнэд өөрчлөлт орохгүй, нүүрсний нөөц хангалттай байгаа, байдал тогтвортой байна. Өр, авлага 50 хувиар буурсан” гэлээ.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдоржийн хэлснээр орон сууцны үнэ ханш Орон сууц, санхүүжилтын корпорациас тогтоосон нэг метр.кв нь 850 мянган төгрөг хэвээр байна. Ер нь нэг метр.кв-ын үнэ 800-850 мянган төгрөг байх бүрэн боломжтой. Гэсэн ч зарим нэг шалтгаанаар энэ салбарт хөөсөрсөн үнэ байна.
Харин эрүүл мэнд болон боловсролын салбарын үйлчилгээний үнэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэж салбарын сайдууд хэлжээ.