МУИС-ийн багш, доктор Б.Эрдэнэбат: Буруутныг хайхдаа өөрсдийгөө бас оруулаарай
- Хэвлэл мэдээллээр бензиний үнэ өссөнд Монголбанкыг буруутгаж байна. Шалтгаан нь америк доллартай харьцах төгрөгийн ханш сүүлийн үед унаж импортлогчид шатахууны үнийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон гэсэн тайлбар. Энэ нь нэлээн өнгөц тайлбар юм. Мэдээж Монголбанк гадаад валютын нөөцөөсөө америк доллар зарж долларын ханшийг бага зэрэг бууруулж болно. Гэхдээ 2008 онд ийм л байдлаар валютын нөөцийнхөө талыг алдсаныгаа мартах ёсгүй. Гэхдээ яагаад төгрөгийн ханш анхнаасаа унаж эхэлсэн юм бэ гэдэг асуудал. Санаанд орж ирж буй хоёр шалтгаан байна. Нэгдэх нь мөнгөний нийлүүлэлттэй холбоотой. Сонгуулийн янз бүрийн амлалттай холбоотойгоор мөнгөний нийлүүлэлтийг сүүлийн жилүүдэд асар ихээр өсгөж ирсэн. Жишээ нь зөвхөн 2010 онд эдийн засаг дахь нийт мөнгөний хэмжээ 62,5 хувиар өссөн бөгөөд энэ нь Дэлхийн банкинд бүртгэлтэй 261 улсад хамгийн өндөр үзүүлэлт байв. Өнгөрсөн оны арванхэгдүгээр сарын байдлаар энэ үзүүлэлт дахиад 55,4 хувиар өссөн. Одоо ч гэсэн гурван хүүхэдтэй эхэд мөнгө олгоно гэх мэт бэлэн мөнгө тараах хөтөлбөрүүд хэлэлцэгдэж байна. Нийт эдийн засаг дахь мөнгөний хэмжээг хэт өндөр өсгөөд байвал инфляц дагаад өсөөд байдаг маргашгүй хамаарал бий. Ингэхээр төгрөг хадгалах сонирхолтой хүмүүс цөөрөх нь тодорхой. Тэгэхээр валютын нөөцөөсөө америк доллар зарж нийт хадгаламж эзэмшигчдийн таван хувийг эзэлдэг ч нийт хадгаламжийн 95 хувийг эзэлдэг хүмүүсийн хэрэгцээг хангах нь буруу. Анхнаасаа ухаалаг бодлого хэрэгжүүлэх хүмүүс биш бэлэн мөнгө тараана гэсэн хүмүүс сонгосноороо сонгогчид өөрсдөө буруутай. Хоёрдугаарт манай эдийн засгийн бүтэц цэвэр уул уурхайд тулгуурласан шинжтэй болоод байна. Гадаад валют авчирдаг экспортын орлогын бараг 90 хувь нь зөвхөн түүхий эдээс (уул уурхайн бүтээгдэхүүн) орж ирдэг боллоо.Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр асар их хэлбэлзэлтэй нь өнөөдөр хэнд ч илэрхий байна. Үүнийхээ хэрээр ч төгрөгийн ханшийн хэлбэлзэл нэмэгдэх болно. Түүхий эдээс хэт хамааралтай эдийн засгийн валютыг “түүхий эдийн валют” гэж ч хочилдог. Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдал биднээс ухаалаг байхыг л шаардаж байна.
Эдийн засгийн хүрээлэнгийн эдийн засагч, доктор А.Жаргалсайхан: Ам.доллар 200 төгрөөс дээш өсчихсөн байхад хамгаалалт хийгээд нэмэргүй
Монголбанк өнгөрсөн долоо хоногт 66,5 сая долларийг зах зээлд гаргаж төгрөгийг хамгаалах интервен ц хийсэн байна. Энэ бол хангалтгүй. Илүү ихийг шингээх боломж байсан. Валютын худалдан авах хэрэгцээ хэд дахин их байгаа тохиолдолд энэ хамгаалалт усны бусал шиг ууршиад л алга болно. Тиймээс тодорхой давтамжтайгаар байнга хийх ёстой. Манайх гурван тэрбумын гадаад валютын нөөцтэй гэх боловч тэрбумтан орны жагсаалтад байдаггүй юм билээ. Тухайлбал, Азербажайн улс долоон тэрбум, Молдав хоёр тэрбум гээд нөөцтэй байх жишээтэй. Үүнийг өөр эх үүсвэрээс нотлох хэрэгтэй. Ам.доллар 200 төгрөөс дээш өсчихсөн байхад хамгаалалт хийгээд нэмэргүй. Яагаад 2,3 төгрөгөөр өсч эхлэнгүүт хийгээгүй вэ гэдэг хариуцлагыг Монголбанк хүлээх ёстой.
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал доктор профессор Д. Батжаргал: Монголбанк үүргээ биелүүлээгүй учир хариуцлага хүлээх ёстой
Валютын ханш өсөх шалтгаан одоогоор байхгүй. Цагаан сарын өмнө бага зэрэг өсдөг. Энэ удаагийн огцом өсөлт зохиомол. Ханш өслөө гэдэг цуу тарааж байгаад зөрүүгээс нь ашиг олох гэсэн улс төрийн зорилготой ченжүүдийн хуйвалдаан. Тиймээс Төв банк, Засгийн газар шийдвэртэй мэдэгдэл хийж энэхүү төрөгдлийг нам зогсоох хэрэгтэй. Хэрэв зогсоож чадахгүй бол үнийн өсөлт жолоодлоггүй болно. Монголбанк үүргээ биелүүлээгүй учир хариуцлага хүлээх ёстой. Үүнд Засгийн газар ч хамаатай.
Ц.Мягмарбаяр