Ирэх гуравдугаар сарын 16-26-нд Улаанбаатар хотноо сонирхогчийн боксын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Энэ тэмцээний дараа БНХАУ-ын Чиндаод эмэгтэй боксчдын ДАШТ ирэх тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 3-нд болж аваргаа тодруулна.
Тус тэмцээн нь олимпийн эрх олгох учраас манай эиэгтэй боксчдын хувьд чухал ач холбогдолтой юм. Монголын эмэгтэй боксчдоос өмнө нь болж байсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн медаль хүртэж байсан билээ. Тухайлбал, 52 кг-д Ц.Цэрэнчимэг хүрэл, 51 кг-д М.Нандинцэцэг мөнгө, 81 кг-ын жинд Б.Одмаа хүрэл медалийн эзэн тус тус болоод байгаа юм.