АНУ Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж, намын доторх анхан шатны сунгаанд тэргүүлж, одоогийн цагаан ордны тэргүүн Барак Обаматай өрсөлдөх магадлал өндөр байгаа Митт Ромни дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Митт Ромни гэж хэн бэ.
Митт Ромни 1970-аад оны сүүлээр 31 настай залуухан байхдаа Бэйн Энд Капитал санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал болж, хувийн сектор болон хөрөнгө оруулагчдын дунд нэр хүнд нь өссөн. 1985-1989 онд хооронд хувийн секторын эрх тэгш байдлыг хангаж зөвлөгөө өгдөг Бэйн Энд Капитал компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж, 1994 онд Бүгд найрамдах намаас Массачусеттс мужийг төлөөлөн Нэгдсэн улсын сенатад нэр дэвшиж бизнесмэн Жон Лакианыг ялж сенатын гишүүн болж байсан. Түүнийг намын доторх сунгаанд тэргүүлээд ирэхээр өрсөлдөгчид нь илт Ромни руу дайрч эхэлсэн. Валл Стрийт Журнал сонинд хэвлэгдсэнээр Митт Ромни Бэйн Энд Капиталын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 77 компанид хөрөнгө оруулалт хийж, хөл дээр нь босгосон байна. Эдгээр хөрөнгө оруулсан компаниудын 22 хувь нь дампуурлаа зарлаж, Бэйн Энд Капитал компани оруулсан хөрөнгө оруулалтынхаа 8 хувийг алдсан. Харин хөрөнгө оруулсан 77 компани 2.5 тэрбум долларын ашиг олсон гэсэн холимог үр дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл Мит Ромни хувийн секторт ажлын байрыг нэмэгдүүлсэн. Мөн ажлын байрыг хорогдуулсан юм байна. Гэхдээ ажлын байрыг нэмэгдүүлсэн үзүүлэлт нь давж байгаа юм. Тэрээр Бэйн Энд Компаниг удирдаж байхдаа Стэйпл компанид 89 мянга, Спортс Авторити компанид 15 мянга, Доминос Пиццаны компанид тус тус 7900 ажлын байрыг нэмэгдүүлсэн нь бараг 100 мянгад хүрч байгаа юм. Түүний сонгуулийн компанит аажлынхаа үеээр сонгсогчдоос авах оноо нь ажлын байрыг нэмэгдүүлсэн амжилт, том компанийг удирдаж байсан туршлага байгаа юм.
Shuum.mn