Умард Солонгос орныг үзэж сонирхох гэсэн жуулчдын тоо нэмэгдсээр байна. “Корио Туурс” компанийн менежер Симон Кокрелийн ярьж байгаагаар улс төрийн зорилгоор л биш бол бараг хүссэн хүн болгон Умард Солонгосыг үзэж болох юм байна. “Корио Туурс” компани өнгөрсөн 20 жилд 20 орчим мянган жуулчдыг Умард Солонгос руу аялуулжээ. Аялалын зардал зочид буудал, хоол, унаа бүх юм нь ороод 1600 орчим доллар. Аялалын хөтөлбөрт Моунт Пийкту буюу Ким Чен ирийн төрсөн газар, DMZ буюу 2 солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн зурвас, олон мянган бүжигчдийн оролцсон концертийг үзэх зэрэг багтсан байна. Хэдийгээр Умард Солонгос цөмийн зэвсэг туршсанаасаа болж ганцаардаж, эдийн засгийн хоригт орж, ард иргэд нь өлсөж үхэж байна гэсэн мэдээлэл цацагддаг ч яг очоод үзэх юм бол бүх юм байдал тайван, ажилсаг хөдөлмөрч иргэд болон ширхэг ч хоггүй цэвэрхэн хот угтдаг байна. Умард Солонгос нь 24 сая гаруй хүн амтай, НҮБ-ын судалснаар нийт хүн амын ¼ нь хоол тэжээлийн дутагдалтай амьдардаг байна.
Shuum.mn
Shuum.mn