Мексикийн нийслэл Мехико хотод өмдгүй өдрийг тэмдэглэж гадаа гудамж талбай нийтийн тээвэр, метронд өмдгүй аян өрнүүлж байна. Тэний зарим нь дотоожтойгоо явж байгаа бол нөгөө хэсэг нь шортноос арай богино дотоожноос арай урт юм өмсгөл өмсөн олон нийтийн газраар явж байна. Эмэгтэйчүүд нь банзалгүй, зөвхөн дотоожтойгоо явж байна. Өмдгүй өдрийг зохион байгуулагч Дан Бечераногийн ярьж байгаагаар уг аян нь ямар нэг зорилго агуулаагүй ч залуучууд бие биенээ мэдэхгүй ч аливаа зүйл дээр санал нэгдэж, эвлэлдэн нэгдэж болдгийг харуулж байгаа гэнэ. Мөн бие биенээ юу өмсөж зүүснээр нь гадуурхахгүй байхад чиглэсэн бөгөөд олон нийтийг хөгжөөх зорилготой аян аж. Харин метроны зорчигч Алисия Лопезийн үзэж байгаагаар ямар ч зорилго, шаардлагагүйгээр олон нийтийн газар хагас нүцгэн явах нь зохистой гэнэ. Өмдгүй метрогоор сэлгүүцэх аян нь 2001 онд анх Нью-Йорк хотоос эхэлсэн бөгөөд одоо олон улсын аян болж өргөжөөд байна. Өмдгүй өдөр аяныг зохион байгуулагч Дан Бечераногийн ярьж байгаагаар нийтдээ 60 гаруй орны 16 мянган залуус түүний аяныг дэмжиж метронд өмдгүй явах аянд оролцохоо мэдэгдэж Facebook-ээр бүртгүүлсэн байна.
Shuum.mn
Shuum.mn