“Монголчууд бие бие рүүгээ инээмсэглэх цаг нь боллоо
Монголчууд бие биеэрээ бахархах цаг нь боллоо
Монголчууд эх орноо хайрлах цаг нь боллоо
Хүний нутагт байгаа Монголчууд эх орондоо эргэн ирэх цаг нь боллоо” хэмээн тунхаглан зарласан “Хөх толбот хүмүүс” Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн хүрээнд Төрийн ордонд нээлтээ хийлээ. Энэхүү Монголын уран сайхны томоохон кино бүтээл өнгөрөгч оны аравдугаар сард Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийснийг уншигчид маань санаж байгаа биз ээ. Томоохон гэдгийн учир нь “Хөх толбот хүмүүс” кино бүтээл нь Монголын киноны түүхэнд анх удаа гурван орныг дамнан зурагт авалт хийж, анх удаа 7 орны уран бүтээлчид хамтран ажилласан, мөн Монголын кино урлагт 30-н жил тасраад байгаа симфони найрал хөгжмийг эгшиглүүлж, киноныхоо хөгжмийг бичүүлсэн асар өндөр зардлаар бүтсэн бүтээл юм. Энэ хэрээрээ ч Монголын кино урлагийн ертөнцөд өөрсдийн хувь нэмрээ оруулсан, жин дарсан бүтээл хийж чадсан гэдэгтээ итгэл төгс байгаагаа тус киноны уран бүтээлчид хэлж байсан юм.
Монгол хүн төрөхдөө хөх толботой төрдөг. Үүнийг монголчууд тэнгэрийн тамга хэмээн билэгддэг билээ. Тэгээд ч бидний монголчууд цөөхүүлээ хэрнээ түүхийн цаг үед аз ивээлтэй бас хүчирхэг явж ирсэн нь энэхүү хөх толботой холбоотой гэж үздэг. Ямартай ч Монголын кино урлагийн түүхэнд анх удаа Төрийн ордонд киноныхоо нээлтийг хийсэн азтай хувь ерөөлтэй уран бүтээлчид энэхүү киногоороо Монгол хүн өөдрөг байж, өөртөө итгэлтэйгээр амьдралаа жолоодож, эх оронтой хүн өөрөөрөө бахархах ёстойг мэдрүүлсэн гайхалтай эрч хүчийг өгөх бүтээлийг хийж чаджээ. Киноны нээлтэд хүрэлцэн ирсэн танхим дүүрэн үзэгчид дээрхтэй санал нэг байсан нь мэдрэгдэж байлаа.
“Доз интертаймент”-ийн бүтээсэн уг кино нь “Энэ газар би төрсөн. Эх дэлхийд намайг ирэх гэж байх үед бурхан надаас хаана төрөх вэ гэж асуусан. Тэгээд үзүүлсэн. Энэ бол халуун орны хүмүүс, индианууд, харин америк гэж байгаагүй юм. Сүүлд олон хүмүүс нийлж энэ газар амьдрах болсон гэсэн. Харин энэ газрыг хаанах болохыг хэлээгүй байхад нь би хэдийнээ энд төрөхөөр эргэлзээгүй шийдчихсэн байлаа. Тэгэхэд бурхан энэ бол “Хөх толбот хүмүүс” гэж хэлсэн юм” гэсэн гол баатрын Монголд төрснөөрөө бахархах өөрийн эрхгүй омогшил төрүүлэх бодролоор эхэлсэн. Эхлэхдээ л ийнхүү монгол хүний омогшилыг төрүүлэх уг кино цаашаагаа Монгол сайхан эх оронд хүн болон төрж, өвөг дээдсийнхээ үлдээсэн нандин өв соёлыг хадгалан, дэлхийн хаана ч хүрсэн монгол хүн монгол хүнээрээ байхын мөн чанар хийгээд, эргэх эх оронтой байхын сайхныг балчир насандаа өнчрөн үлдэж, хувь заяаны эргүүлгээр салан одсон ах дүү хоёрын тэс өмнөө зан араншин, дүр төрх, сэтгэлийн мухарт нуугдсан хайр, харууслын уулзах торгон агшинаар хүний сэтгэлд сэрхийтэл хэлж өгч чадсан байлаа.
Сумынхаа төвийг ч орж үзээгүй шахам монгол хүү ахтайгаа уулзахын тулд харийн орныг зорин, хэл мэдэхгүй газар нутагт төөрч будилж, сайн мууд хутгалдан явсан ч монгол хүний мөс чанараа гээлгүй, эвдрээгүй сайхан сэтгэлээ, өвгөдийн ухааныг хадгалан үлдэж чадаж буйг тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Т.Эрдэнэбаяр хүний сэтгэлд үлдэхээр амилуулж чадсан нь бахархалтай. Түүнийг үзэгчид маань “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрээр нь сайн таних билээ. Мөн харийн оронд очоод муу бүхнийг хийж, хулгайч, худалч болж, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон залуугийн дүрийг жүжигчин П.Баттөр хэдий харахад муу хүн ч гэсэн цаана монгол хүний сайхан сэтгэл нуугдаж байгаа шүү гэдгийг мэдрэгдтэл тоглож чаджээ. “Чамайг Ардын жүжигчин Жамсранжавын хавьцаа очих жүжигчин гэж боддог шүү” хэмээн киноны нээлт дээр П.Баттөрд хандан Д.Сосорбарам гавьяатын хэлсэн үг ч түүнд асар том ирээдүй бийг олж харсан ахмад үеийн захиас биз ээ. Киног бүтээж, найруулсан “Доз интертаймент”-ийн захирал, жүжигчин Доржсүрэн, гол дүрүүдэд тоглосон Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Н.Дагийранз, “Доз интертаймент”-йин жүжигчин А.Мөнгөнзул, ахмад жүжигчин Борхүү жүжигчин Клаффк, өвөрмонголын авьяаслаг хүү Сунам Уудам гээд бүх уран бүтээлчдэд баярласнаа хэлье.
Нэг ёсондоо Монголын кино урлаг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрэхээр тэмцэж, хөгжиж буйг энэхүү кино харууллаа гэж ойлгож байна.
Монгол үзэгчид Америк, Солонгос, Япон, Хятад гээд дэлхийн киноны акулуудын бүтээлийг үзэж нүд тайлсан, нэлээд хэрэглээ, мэдрэмж өндөртэй ард түмэн билээ. Тэгвэл Монгол уран бүтээлчид ийм үзэгчиддээ таалагдахуйц кино бүтээж чадаж байгаа нь яалт ч үгүй хөгжиж буйгийн илрэл биз ээ.