logo
Францын зохион бүтээгч усны тийрэлтэт хавтан ашиглан агаарт дүүлж байна

Францын зохион бүтээгч усны тийрэлтэт хавтан ашиглан агаарт дүүлж байна

2012/01/14
Тэр бол Франки Запата юм. Тэрээр хөлдөө байрлуулсан хавтанг ашиглан уснаас тийрэлт авч агаарт хөөрч чаддаг байна. Мөн тэрээр өөрийн зохион бүтээсэн нисдэг хавтангаа ашиглан яг л дельфин шиг усны гадаргуу дээр гарч, доош шумбаж чаддаг байна. Франки Запата хөлөндөө усан тийрэлт бүхий хавтан суурилуулаад дээш доош үсэрдэг аж. Тэрбээр далайн усыг шаланкан хоолойгоор дамжуулан сорж аван хөдөлгүүрээрээ дамжуулан доош тийрэлт үүсгэдэг байна.  Гартаа барьсан тийрэлтэт шаланкийг ашиглан агаарт 30 фийт буюу 10 метр өндөрт үсэрдэг байна. Францын зохион бүтээгч  Франки Запата зүгээр суудаггүй байнга л шинийг санаачилж байдаг байна. Усны даралт ашиглан дүүлэгч хавтан 100 мянга орчим долларын үнэтэй юм байна.    
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш