Итали улс. Италийн Кортина Де Ампеззо хот нь Италийн хойд хэсэгт оршдог. Кортина Де Ампеззо хотын цана чарганы бааз, өвлийн резорт нь дэлхийд алдартай. Энэ хотод дэлхийн өнцөг булан бүрээс баян чинээлэг хүмүүс ирж, чөлөөт цагаа өнгөрөөдөг. Италийн эдийн засаг хямарч Европын орнуудаас авсан зээл нь хэдэн тэрбумаар тоологдож байгаа. Тиймээс шинэ Ерөнхий сайд Марио Монти Евробүсийн өмнө төсвийн зарлагыг бууруулж, бүсээ чангалах үүрэг хүлээгээд байгаа юм. Супер Марио хочит ерөнхий сайд Марио Монти татварын шинэ бодлогынхоо хүрээнд татвар нуун дадаргдуулсан аж ахуйн нэгжүүдтэй дайн эхлүүлээд байгаа. Шинэ Ерөнхий сайд баячуудын ирж амардаг Кортина Де Ампеззо хотод шалгалт явуулжээ. Шалгалтаар уг хотод байгаа 251 ширхэг супер машин буюу өндөр зэрэглэлийн голдуу Феррари маркийн машин эзэмшэгчдийн 42 нь амьжиргааны төвшнөөс доогуур, тааруу орлоготой гэж мэдүүлсэн байжээ. Тэд жилд 30 мянган еврогоос доогуур орлоготой гэж мэдүүлсэн байна. Феррари машины үнэ доод тал нь 200 мянган доллар байдаг. Тэхээр Ферраригийн эзэд орлогын татвараас зайлсхийх гэж оролдсон нь батлагдсан байна.
Грек. Грект мөн эдийн засгийн хямрал нүүрлэж, Европын орнуудад эргэн төлөх ёстой өр нь олон тэрбумаар тоологдож байгаа. Грекийн шинэ Засгийн газар мөн л шинэчилсэн шалгалт явуулахад Афин хотын нэг дүргийн 324 оршин суугч хувийн усан сантай гэж мэдүүлэн татвараа төлсөн байна. Харин эрх баригчид хиймэл дагуулаас зураг аваад шалгатал тус дүүрэгт 16.974 оршин суугч усан сан эзэмшдэг болох нь тогтоогдсон байна. Зарим судлаачдын үзэж байгаагаар Грекийн иргэд татвараа нуун дарагдуулснаас болж улсын төсөвт бүрдүүлэх ёстой татвараас жилд 30 гаруй тэрбум долларын алдагдал хүлээдэг байна.
Пакистан улс. Өмнөд Азид оршдог Пакистан улсын нийт хүн амын ердөө 1 хувь нь л татвараа төлдөг байна. Пакистаны иргэдийн ярьж байгаагаар улс төрчид болон цэргийнхэн татвар төлдөггүй юм байна. Хүмүүс бараг татвар төлдөггүй болохоор баячууд болон цэрэг армийнхан өөрсдийн хувийн эмнэлэг, түргэн тусламж болон хөлсний цагдаатай байдаг байна. Аль ч улсын улс төрчид, эрх баригчид ямар хүн хэр хэмжээний татвар төлөх тал дээр маргадаг боловч хэн төлж байна, хэн нь төлөхгүй байна гэдэгт төдийлөн анхаарлаа хандуулдаггүй байна. Тухайн улсын иргэд хүн бүр их бага хэмжээгээр татвараа төлдөг л байх юм бол хүчтэй төр, чанартай төрийн олон нийтийн үйлчилгээтэй байдаг байна.
Shuum.mn