logo
Гэр хорооллын дэнжүүдийг авто замын сүлжээнд холбож, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Гэр хорооллын дэнжүүдийг авто замын сүлжээнд холбож, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2023/11/01
2007 онд ЖАЙКА олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар Улаанбаатарчуудын 60 орчим хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан бол өнөөдөр иргэдийн 24-25 хувь нь л зорчиж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, яамд, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, томоохон эмнэлэг, үзвэр үйлчилгээний байгууллагууд Их тойруу буюу 50 га талбай дотор байрлаж байна.

Улаанбаатар хотын таван том байршлаас Их тойруу орчим руу чиглэсэн хөдөлгөөн өглөөний 07:00 цагаас эхэлдэг. Энэ бол түгжрэлийн гол шалтгаан. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх шаардлага бий. Иргэд Улаанбаатар хотын гэр хорооллын өндөр дэнжүүдээс бууж ирэхдээ ойролцоогоор гурваас дээш километр алхаж байж нийтийн тээврээр үйлчлүүлдэг.

Тиймээс гэр хорооллын дэнжүүдийг авто замын сүлжээнд холбох, холбогдсон замуудад богино эргэлтийн дунд оврын автобуснуудыг явуулахаар төлөвлөж байгаа. Мөн нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг өргөсгөн, чөлөөлснөөр нийтийн тээврийн хөдөлгөөний эрчим, дундаж хурд нэмэгдэх боломжтой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш