АНУ-ын компаниуд Хятад, Энэтхэг болон Азийн бусад орнуудад байгуулсан үйлдвэрүүдээ Америк руу татахгүй. Ерөнхийлөгч Барак Обама саяхны мэдэгдэлдээ гадаад орнуудад байгуулсан үйлдвэрүүдээ гаргахаас татгалзаж, тэрч бүү хэл тэдгээрийг АНУ-д буцааж авчирахыг уриалсан тухай оросын шинжээчид тайлбарлаж байна. Уг мэдэгдэлийг Цагаан Ордонд бизнесийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр хэлжээ. Хамгийн түрүүнд энэ тухай ХМХ түгшүүр зарлах нь тэр. Обама нь биднээс ажлын байруудыг маань авах гэж байна – гэсэн уриатай нийтлэлүүд гарчээ. Гэтэл санхүүгийн болон банкны нийгэмлэгүүдийн нэгдүгээр хүмүүс энэхүү мэдэгдэлийн дараа Хятад улс тус улсад цаашид ч худалдаа-хөрөнгө оруулалтынхаа орчинг дээшлүүлэх болно гэв. Хятадад Америкийн үйлдвэрүүдийн тоо нэмэгдэж буйг тэд сайшааж байдаг юм. Ингэхдээ дөнгөж өнгөрсөн онд гэхэд л АНУ-тай хамтарсан мянга гаруй фирм, компани шинээр нээгджээ.
Энэ бол дэлхий даяаршлын нийтлэг процесс гэж Оросын ШУА-ийн АНУ, Канад эдийн засаг судлалын хүрээлэнгийн дэд захирал Виктор Супян ийн ярьж байна: «Америкийн үйлдвэрүүдийг буцаах юм уу, зогсоох нь боломжгүй зүйл. Ажлын хүчний шимтгэл болон хөгжиж байгаа бусад орнуудын нөөц АНУ-ынхаас доогуур байгаа юм. Ингэхлээр хөгжилтэй орнуудын компаниуд өөрийн орны үйлдвэрүүдийг цаашид гадаадад гаргасаар байх болно. Үүнийг ямарч аргаар зогсоохын аргагүй».Барак Обамагийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хөтөлбөрийн хүрээнд Барак Обама америкчуудын эх оронч сэтгэлгээ болон азичуудын мэдрэлээр тоглож байна гэж оросын “Миграция” сангийн тэргүүн Вячеслав Поставнин үзэж байна; «Бизнес ерөнхийлөгчийн урианд ийм амар дуу хоолойгоо нийлүүлнэ гэдэгт эргэлзэж байна. Азиас явахдаа тэр шууд л өөрийн өрсөлдөх чанараа алдана. Обама 11-р сард болох сонгуулийн сурталчилгааныхаа нүүдлийг хийж байгаа юм. Түүнд сонгогчдын санал хэрэгтэй учраас, тэр дахин нэг удаа Азийг муулахад юу ч болохгүй юм. Тиймээ, америкийн болд хайлуулах, химийн олон үйлдвэр заводууд Хятад, Энэтхэгт бий. Чухамдаа үүний дүнд л америкийн компаниуд өөрийн орны байгаль орчныг хамгаалах асуудлуудыг шийдэж, маш их ашгаа гадагш гаргасан юм. Нөгөөтэйгүүр, Хятад, Энэтхэг нь аль эрт ийм үйлдвэрүүдийг өөрсдөө барьж, тэнд өөрсдийн ажлын байр бий болгох чадалтай болсон юм».
Юутай ч гэсэн энэхүү пиар кампанит ажиллагаа нь хамгийн том арилжааны компаний сонирхол ч их улс-төрийн золиос болдог юм шүү гэдгийг харуулж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Азийн орнуудаас үйлдвэрүүдээ гаргах уриа нь засгийн газрын дэргэд тусгай бүлэг байгуулахад хүргэж, тэд Азийн орнуудын худалдаа болон бусад арилжааны төрлийн баримттай, болон далд зөрчлүүдийг хянан ажиглалт хийж байх нь. Шинжээчидийн үзэж байгааагаар, энэхүү санаачилга нь Цагаан Ордны Хятадтай холбоотой гадаад бодлогоо чангатгахаар чармайж буйн нэгээхэн хэсэг аж. Чухамдаа Бээжинтэй харилцаа хүндэрснээс ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийм ажлын хэсэг байгуулахад хүргэжээ. Хятад болон бусад улсад байгуулагдсан фирм, үйлдвэрүүдээс АНУ-ын сонирхолын зөрчлүүдийг хайж эхлэж магадгүй юм.