logo
Талибууд Кабултай биш Вашингтонтой л хэлэлцээ хийхэд бэлэн байна

Талибууд Кабултай биш Вашингтонтой л хэлэлцээ хийхэд бэлэн байна

2012/01/16

  «Талибан» хөдөлгөөн Афганистанд мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тус хөдөлгөөн Катарт төлөөлөгчдийн газраа байгуулсныхаа дараагаар зарлан мэдээлэв. Кабул хэлэлцээний механизмыг бусдаас түрүүн сайшаан дэмжсэн ч талибууд Кабултай биш АНУ-тай л яриа хэлэлцээ хийх бодолтой байна. Тэд Хамид Карзайн засгийн газрыг тоглоомын засгийн газар хэмээн нэрлэжээ.

 Харин Вашингтон яриа хэлэлцээ хийхийг талибудаас Афганистаны өнөөгийн Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрхтэй холбон үзэж байна. Тэгснээрээ америкийн тал цэрэг нь Афганистанд байсан үед хийж амжснаасаа таталзахгүйгаа мэдүүлэв. Үндсэн хуулийг 2004 онд батласан юм. Тэгвэл талибууд Афганистаны өнөөгийн засгийн газрыг хүлээн зөвшөөрч мэднэ.

 Гэвч «Талибан» хөдөлгөөн мөн үзэл санааг эрс эсэргүүцэв. Хэлэлцээ хийхэд бэлэн байгаа нь  Кабулын засаг захиргааг хүлээн зөвшөөрөх ба «жихадээс» татгалзах явдалтай холбоотой биш гэж «Талибан» хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид мэдэгдэв.

Ямар учраас АНУ талибуудтай  яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байгаа нь ойлгомжтой. 2014 он гэхэд америкийн цэргийг Афганистанаас гаргах ёстой. Дайныг дуусгалгүй явах нь ялагдаж нэр нүүрээ барсан хэрэг болно. Харин Афганистанд дайн мухардмал байдалд орсон гэсэн АНУ-ын тагнуулын дүгнэлтийг өчигдөр зарлан мэдээллээ. ТТГ ба өөр 15 тусгай газрын байр суурийг тусгаж байгаа 100 хуудастай илтгэлд энэ тухай өгүүлжээ.

Тухайлбал,америкийн цэргийг нэмэгдүүлэх замаар аюулгүй байдлыг бэхжүүлэх гэсэн оролдлого афганистаны байгууллагуудын авилгал, буруу удирдлагаас болж үр дүнд хүрэхгүй байгааг тэмдэглэжээ. Түүнээс гадна хөрш зэргэлдээ Пакистан дахь талибаны хэт  даврагсадын ажиллагаа үүнд нөлөөлсөн. АНУ-ын цэргийг гаргаж, америкийн цэргийн ба хүмүүнлэгийн тусламжийг багасгаснаас хойш Афганистаны засгийн газар огцрох бололтой гэж таамгласан нь тэмдэглүүштэй.

Оросын стратегийн үнэлгээ өгөх, магадлан шинжлэх хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко  ТТГ-ын илтгэлийн агуулгыг тайлбарлан хэлэхдээ «Талибуудын аядуу бодлого баримталж буй нэг хэсэг АНУ-тай яриа хэлэлцээ хийж, ямар нэг тохиролцоонд хүрсэн ч нэг гол зүйлийг мартаж болохгүй. Радикал үзэлтэй талибууд нэлээд их үр нөлөөтэй байна.

Иймээс дээрх хоёр талын тохиролцоо америкийн цэргийг гаргаснаас  хойш Афганистаны байдлыг тогтворжуулах баталгаа болж чадахгүй. Ер нь аядуу бодлого баримтладаг талибууд  байна гэхэд хэцүү. Хамид Карзай огцрох бололтой. Афганистаны нийгмийн ядаж нэг хэсгийг нэгтгэн нягтруулж чадах үр нөлөөтэй улс төрч Афганистанд алга. Иймээс америкийн цэргийг гаргаснаас хойш Афганистаны байдал өөрчлөгдэхгүй. Тус улс хүнд эмх замбараагүй байдалд орж мэднэ» гэлээ.

1999 оноос хойш анх удаа Кабулд засгийн эрхэнд ахин гарна гэж талибууд найдаж, АНУ-тай яриа хэлэлцээ хийх гэж байна. Энэ зорилгоор тэд Афганистаны одоо хүчин төгөлдер байгаа Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрч болзошгүй. «Талибан» хөдөлгөөн Кабулд ахин ноёрхвол Үндсэн хуулийг амархан өөрчилж мэднэ.    

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш