logo
Хилээр хоёр чингэлэг арьс нууцаар гаргах гэж оролдоод баригджээ

Хилээр хоёр чингэлэг арьс нууцаар гаргах гэж оролдоод баригджээ

2011/05/31
Замын-Үүд дэх Төмөр замын боомтоор энэ сарын 27-ны өдөр Улаанбаатараас их хэмжээний хязгаарласан барааг улсын хилээр гаргах гэж байна гэсэн мэдээлэл Хилийн тагнуулын газарт ирсэн байна. Уг мэдээллийн дагуу Хилийн 0108 дугаар ангийн Хилийн тагнуулын тасгийнхан тээврийн хэрэгсэлд гүний шалгалт хийжээ. Шалгалтаар хоёр чингэлэгт 3000 гаруй боловсруулаагүй үхрийн арьс нуусан байсныг илрүүлэн Замын-Үүд дэх гаалийн газарт шилжүүлэн өглөө. Энэ хэрэгт холбогдох хүмүүсийг тодруулан шалгах ажил эхлээд байгаа юм байна.

Г.Жаргал www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш