Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигт түрүүлсэн Барселона багийн фанатууд нь Каталоны нийслэлд Барселона хотын гудамжинд ялалтын баяраа тэмдэглэж байхдаа эмх замбараагүй байдал үүсгэж цагдаа нартай мөргөлджээ. Бямба гаригт Английн Лондон хотын Уэмбли цэнгэлэдэхэд Барселончууд Манчестер Юнайтед багийг 3-1 ээр буулган авч, Аваргуудын Лигийн цомыг 4 дэх удаагаа өргөсөн билээ. Үүгээр ч зогсохгүй тэд Испанийн Ла Лигт сүүлийн 3 жил дарааллан түрүүлээд байгаа юм. Барселона багийн 200 гаруй фанатууд гэртээ харилгүй гудамжинд үлдэн, цагдаа нар луу лонх, лааз шидэж танхайрсан байна. Цагдаа нар нулимас асгаруулагч хийн буу, бороохой ашиглаж фанатуудыг тараасан байна. Барселона багийн хэдэн мянган фанатууд өөрсдийн Камп Ноу цэнгэлдэхэд Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд Манчестер Юнайтед багийг 3-1 ээр буулган авсан багаа хүлээн авч баяр хүргэсэн байна. Барселона баг Бямба гаригт Уэмбли цэнгэлдэхэд Английн Пример Лигийн аваргуудыг ялснаар түүхэндээ 4 дэх удаагаа Аваргуудын Лигт түрүүлсэн юм. Барса хамгийн анхны түрүүгээ 1992 онд авч байсан.