logo
УИХ-аас томилох гурван сайдын асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэн тодруулжээ

УИХ-аас томилох гурван сайдын асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэн тодруулжээ

2012/01/17
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Засгийн газрын сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг авч хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн саналын дагуу гурван сайдыг бүлгээс нэр дэвшүүлэхээр болж, санал хураалт явуулсан аж. Нууц санал хураалтыг хоёр удаа хийхэд Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар тодорчээ. Харин Батлан хамгаалахын сайдад олон хүн нэр дэвшсэн ч, санал хураалтын дүнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нар тус бүр 21 санал авч, тэнцсэн байна. Тиймээс эл асуудлыг Удирдах зөвлөлийн хуралдаанд оруулж, санал хураалтаар шийдэхээр болсон байна. Үлдэж буй гурван сайдыг гаднаас томилохоор болж байгаа учраас одоо Удирдах зөвлөл хуралдаж, энэ асуудлыг хэлэлцээд эргэж бүлэгтээ асуудлыг оруулж ирэхээр тогтсон байна. Тэргүүн шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайд нарыг гаднаас томилохоор тогтоод байгаа юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш