Хайр дурлалыг болзоогүйгээр төсөөлөх аргагүй. Тэгэхээр хайр дурлалтай учирч явсан бүсгүй хүн болгон болзоонд явж байсан. Харин бүсгүй та болзооноосоо хэзээ ч хоцорч байгаагүй юу? Тэгвэл болзоонд бүсгүй хүн хоцорч ирэхийг ер нь байх ёстой зүйл гэж үздэгийг мартаж болохгүй.
Өөрөөр хэлбэл эрчүүд хоцорсон хугацаанд хүлээснээрээ тухайн бүсгүйг хэр их хүсэн хүлээж байгаагаа харуулдаг уламжлалтай. Ингээд болзооноосоо 5-10 минут хоцорч ирснээр та болзсон залуугийнхаа талаар олон зүйлийг мэдэх боломжтой юм.
Хүлээж байгаа хүн биеэ хэрхэн авч явж байгааг нь ажигласнаар тухай хүний талаар олон зүйлийг хэлэх боломжтой гэж сэтгэл судлаачид нотолж байна. За ингээд гар утсаараа урьдчилан холбогдоод зай нь дуусах гээд байгаагаа мэдэгдсэний дараагаар 10-15 минут хоцроод болзсон залуугаа сайн ажиглаарай.
1. Залуу чинь тэвчээр алдарсан янзтай ийш тийш холхино
Ийм эмэгтэйчүүд огцом, түргэн, тэсрэлтийн гэмээр зантай. Улмаар бодолгүйгээр элдэв зүйл хийчихээд дараа нь харамсах нь цөөнгүй. Тэвчээр муутай, сэтгэл хөдлөл нь тогтворгүй. Эмэгтэйчүүдийг шууд л ганц дайралтаар байлдан дагуулах дуртай.
Энэ нь бүтэлгүйтвэл сэтгэлээр унаж, гутралд ордог, эсвэл өөр бүсгүйн эрэлд гарна. Мэхлэлт, дурлалын шинэ адал явдал эрэлхийлэх хүсэл нь ойр ойрхон илэрдэг хэдий ч амрагийн ажилдаа сайн, халамжит нөхөр, аав байж чаддаг.
2. Хүлээх зуураа цагаа дэмий үрэлгүй юм уншин сууж, эсвэл зогсож байдаг
Ийм хүнийг уурлуулах, барьц алдуулах тун хэцүү. Тэвчээртэй, тайван хүн. Хамгийн гол нь суусан газраасаа шороо атгаж босдог хүн болохоор амьдралын ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвар өндөртэй. Ийм төрлийн хүмүүс таагүй байдалд орж, гомдож уурлалаа ч гол төлөв гаднаа юу ч мэдэгдэлгүйгээр бүгдийг дотроо хураан дардаг.
Өөртөө итгэх итгэл, өгөх үнэлгээ нь өндөрө болохоор ажил мэргэжил нь урагштай байдаг. Таалагдсан бүсгүйгээ урт удаан хугацаанд тойглож, араас нь гүйх замаар буулгаж авдаг. Түр зуурын харьцаа тогтоохдоо тааруу ч гэр бүлийн амьдралд итгэж болохоор хүн.
3. Нүдээ анин биеэ суллаад сандал дээр тухалчихсан сууж байдаг
Өөртэй нь холбоогүй, хамаагүй л бол юу ч байсан үл тоосон байр суурьнаас ханддаг хүмүүс гол төлөв ингэдэг. Олны аясыг дагах дургүй ч гэлээ өөрөө ч гэсэн ямар нэг үзэл бодол, санаа оноогүй явах нь давамгайлдаг. Эмэгтэй хүнтэй харьцахдаа идэвхгүй байр суурь баримталж, эмэгтэй хүнээр байлдан дагуулуулах сонирхолтой.
Гэр бүлийн амьдралд ямар ч санаачлагагүй төдийгүй уйтгар төрмөөр хөндий байдал гаргах нь цөөнгүй. Улмаар гэр оронтой холбоотой бүх хариуцлага, ажил энэ тэрийг эмэгтэйдээ үүрүүлдэг. Чөлөөт цагаа буйдан дээр тухлан зурагт ширтэж өнгөрүүлэх дуртай.
4. Ойрхон байгаа хүнтэй тав гурван үг сольж цаг нөхцөөж байдаг
Танихгүй хүмүүстэй тав гурван үг солих дуртай хүмүүс нь өөртөө итгэл муутай, түгшүүртэй, болгоомжтой байх нь олонтаа. Тэд хууль дүрмийг ягштал дагадаг бөгөөд нам, том компани, клуб, албан газар гэх мэтийн ямар нэгэн нэртэй, том зүйлийн нэг хэсэг нь байхыг юу юунаас илүү хүсдэг.
Иймд хараат бус байх, яаралтай шийдвэр гаргах, хариуцлага хүлээх зэрэгт сандарч, тэвдэн үгүй бол сэтгэлээр унаж гутардаг. Харин бүх зүйл нь цэгцэрсэн өдөр тутмын амьдралд ийм эрчүүд нь сэтгэл хангалуун байдаг бөгөөд ямар нэг зүйл өөрчлөхийг хүсдэггүй. Ийм эрчүүд нь үерхдэг бүсгүй, эхнэр энэ тэрдээ маш үнэнч бөгөөд, атганд нь өөрийгөө болон хэтэвчээ тушаачихдаг.
5. Дэргэдэх хүндээ заавар, зөвлөгөө өгөх, шүүмжлэх гэх мэтээр зохион байгуулагч, даргын ажил хийж зогсдог
Ийм хүн ямар ч үед нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж, санаачлагыг гартаа авахыг хичээдэг. Улмаар гэртээ ч тэр, ажил дээрээ ч дэр хатуу дарга, том босс байдаг. Эмэгтэй хүнтэй харьцахдаа мөн л санаачлагыг гартаа авч, удирдаж залдаг бөгөөд барагтай л бол эмэгтэйнхээ хүсэл, саналыг сонсдоггүй. Гэр бүлийн амьдралд тэд эхнэр, хүүхдээ хатуу гараар барьдаг сонгодог төрлийн дарангуйлагч болдог. Гэхдээ үүнтэйгээ зэрэгцэн үнэнч нөхөр, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө уйгагүй зүтгэгч байдаг.
6. Хүлээх зуураа зангиагаа, барьж байгаа цэцгээ, сонингоо гэх мэтээр юу ч хамаагүй тэвчээр алдарсан байртай үнгэлж байдаг
Ийм эрчүүд гол төлөв зөн билиг нь сайн хөгжсөн, мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөнтэй, тачаангуй хүн байдаг. Гэхдээ өөрийнхөө хүсэл мэдрэмжийг илэрхийлэх гэж яардаггүй. Ажил нь амжилтгүй болох, дурлал нь бүтэлгүйтэх гэх мэтийн амьдралын хүнд дарамтын нөлөөгөөр ийм төрлийн хүн өөртөө итгэлгүй түүртсэн хөөрхийлөлтэй нэгэн болж хувирч магадгүй.
Хайр дурлалаас болж шаналах нь олонтаа бөгөөд гэр бүлийнх нь амьдрал аз жаргалтай атал хардах, үл итгэх шалтаг олчихсон шаналж явах нь цөөнгүй. Гэхдээ хайрласан эмэгтэй хүнийх нь ухаан, тэвчээр, хүлээцтэй байдал нь ийм төрлийн эрчүүдийг халамжтай, гэр амьтай хүн болгож чаддаг.
7. Уцаарлаж бухимдсан байртай минут тутамд цагаа ширтдэг
Төрөлхийн “эсэргүү”, үргэлж бусадтай болон өөртэйгээ зөрчилдөж явдаг хүн ийм авир гаргадаг. Юу ч байсан, хэн ч байсан, ялангуяа өөрөөсөө дээгүүр албан тушаал, эрх мэдэлтнүүдийг эсэргүүцэн сөрж зогсох гэсэн гол зорилготой. Ийм хүн мэдээж ажил мэргэжилдээ өндөр амжилт гаргах нь өдрийн од шиг ховор. Гэсэн атлаа миний алдаанд надаас бусад бүх хүн буруутай гэсэн зарчмыг ягштал баримталдаг.
Гэр бүлийн амьдралд мөн адил хувиа хичээж довоо шарлуулсан авир гаргадаг бөгөөд ханиа элдэв ялихгүй зүйлээр өөнтөглөж, өөрийнхөө зөв гэдгийг нотлох дуртай. Өөртөө итгэлтэй, дайчин, зоригтой эмэгтэйг эхнэрээ болгож авах сонирхолтой байдаг ч бодит байдал дээр өөрийнх нь элдэв авирыг чимээгүй тэсээд өнгөрч чадах даруухан, үгэнд оромтгой, дуу султай эмэгтэйг сонгож авдаг.
Дүгнэлт
Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй болохоор хүн болгонд өөрийн гэсэн сул тал, дутагдал байдгийг мартаж болохгүй. Гол нь тухайн хүнд байгаа сайн муу талуудын аль нь давамгайлаад байна вэ гэдэг л чухал.
Эцэст нь хэлэд болзоондоо дандаа хоцроод байж бас болохгүй биз. Дандаа хоцорч ирээд байвал залуугийн тэвчээр нэг өдөр дуусаад хоцордоггүй хүнтэй болзохоор шийдэж бас магадгүй юм шүү. Тэгэхээр хэтрүүлэхгүй бас дутаалгүйгээр донжийг нь таруулаарай бүсгүйчүүд минь.
Emch.mn