logo
Замын-Үүд-Эрээний боомтоор нэг өдөрт дунджаар 8.870 иргэн зорчиж байна

Замын-Үүд-Эрээний боомтоор нэг өдөрт дунджаар 8.870 иргэн зорчиж байна

2023/12/19

2023 онд Замын-Үүд-Эрээний боомтоор нэг өдөрт дунджаар 8.870 иргэн зорчиж байна. Энэ нь Монгол, Хятадын хамгийн том боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч нэвтэрч түүхэн дээд түвшинд хүрч байгаа үзүүлэлт юм.

Замын-Үүд-Эрээний боомтоор зорчих иргэдийн тоо он гарснаас хойш эрс нэмэгдэж энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 1.33 сая хүн тус боомтоор хоёр улсын хооронд зорчжээ. Мөн энэ хугацаанд нийт 169.000 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

2023 оны арванхоёрдугаар сарын 16-31-нийг дуустал Замын-Үүд автозамын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг эхлүүлсэн. Цаашид туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг нь 24 цагаар үйл ажиллагаагаа явуулна. Мөн зорчигч тээврийн хил нэвтрэх хугацааг уртасгах чиглэлээр БНХАУ-тай санал солилцон ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш