logo
Х.Болорчулуун: Арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ

Х.Болорчулуун: Арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ

2023/12/19
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Арвайхээр хотын арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогын дэмжлэг, хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ илэрхийллээ.
 
Тэрбээр Өвөрхангай аймгийн арьс шир боловсруулах кластер үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцсан байна. 
 
“Арьс ирээдүй” ХХК нь Монгол шевро үйлдвэрийн технологиор байгуулагдсан ба жилд нэг сая бог малын арьс боловсруулах хүчин чадалтай юм.
 
“Арьс ирээдүй” ХХК боловсруулалтын түвшингээ ахиулах гүн боловсруулалтын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын зээл авах, цэвэрлэх байгууламжаа сайжруулж, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд дэмжлэг авах хүсэлтээ салбарын сайдад хэлсэн юм.
 
Сайд Х.Болорчулуун арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогын дэмжлэг, хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ илэрхийллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш