logo
Хятадын хүн амын ихэнх нь хотын иргэд болжээ

Хятадын хүн амын ихэнх нь хотын иргэд болжээ

2012/01/19
Хятадын хотуудад амьдарч байгаа хүн амын тоо хөдөө орон нутагт оршин сууж байгаа иргэдийн тоог анх удаа давжээ. Дундад улсад ажлын байр гэх мэт эдийн засгийн илүү боломж бололцоог эрэлхийлж буй хүний тоо нэмэгдэж байгаа юм.
Хятадын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр 690.8 сая хүн буюу Хятадын 1.3 тэрбум хүн амын 51.3 хувь нь хот суурин газруудад амьдарч байна.
2011 онд нийт 21 сая хүн хотод шилжин иржээ. Тэдний дунд цагаач ажилчид олон байсан байна. Харин Хятадын хөдөө орон нутагт 656.6 сая хүн оршин сууж байгаа аж.
Хотод оршин суугчид хөдөө орон нутгийн хүн амаас илүү гарсан нь гэнэтийн зүйл биш юм. Хятадын албаны хүмүүс 10 жилд нэг удаа явуулдаг хүн амын тооллогын дүнг 2011 оны дөрөвдүгээр сард гаргасан. Тооллогын дүнгээс үзэхэд хөдөө орон нутгаас хот суурин газар руу шилжин суурьшигсдын тоо ихээр нэмэгджээ.
Хотуудад амьдарч байгаа иргэдийн тоо 10 жилийн хугацаанд бараг 14 хувиар өссөн байна. Хүн амын тооллогын үеэр анх удаа цагаач ажилчдыг хаана бүртгэгдсэнээр нь биш хаана амьдарч байгаагаар нь тооллогод хамруулжээ.
Хятадын эрдэмтэд хүн амын шилжилтийн асуудлыг шийдэхийн тулд шинэ бодлого явуулахыг уриалсан байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш