Сангийн сайдын зөвлөл хуралдан “Ногоон эдийн засгийн хөгжлийн тогтолцоонд шилжих үндсийг бүрдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж уг асуудлын “таван 20 хөтөлбөр”-өөс нэг 20 буюу төсвийг тусгайлан хуваарилах асуудлыг хасаж, түүний оронд ГЕГ-аас хэрэгжүүлж буй ногоон гааль хөтөлбөрийг нэмж оруулах, эдгээр асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхийг улс төрийн намуудад хандан уриалга гаргахаар тогтжээ.
Мөн ургамлын үр, үрслэг, суулгац нэвтрүүлэх хилийн боомтуудын жагсаалтад Дорнод аймгийн Баянхошуу, Хавирга боомтуудыг шинээр оруулах, түүхий мах, дайвар бүтээгдэхүүнээс гадна загасны махыг Баянхошуу боомтоор экспортлохыг зөвшөөрөх тухай Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох журмын дагуу Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.