Энэ онд 50 хүртэл малчныг “Сайн малчин”, 20 хүртэл иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”, 12 хүртэл аж ахуйн нэгж, байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ.
Энэ жил 21 аймгаас 72 малчин, 16 тариаланч хамт олон, 26 тариаланч, ногоочныг шалгаруулахаар материал нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд иржээ.
Мал сүргийн тоо өмнөх оноос 10 хувиар нэмэгдэн, 36 сая болж өссөн, мал аж ахуйн салбар болон газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ тогтвортой нэмэгдэж байгаа зэргийг харгалзан сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олны тоог нэмэх нь зүйтэй гэж салбарын яам үзсэн байна.
Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн энэ онд 50 хүртэлх малчныг “Сайн малчин”, 20 хүртэлх иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”, 12 хүртэлх аж ахуйн нэгж, байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолын дагуу тухайн жилд 15 хүртэлх малчин, 8 хүртэлх аж ахуйн нэгж, байгууллага, 15 хүртэлх иргэнийг шалгаруулдаг байсан журамд өөрчлөлт оруулсан байна.
Жилийн дөрвөн улиралд, халуун хүйтний ямар ч цагт мал сүргээ маллаж өсгөх, үүлдэр угсаа, бүтээгдэхүүний чанарыг нь сайжруулах гэж зүтгэж яваа малчдаа Засгийн газар урамшуулж, урам зориг өгсөн шиг өгөх хэрэгтэй гэж үзэн “Сайн малчин”-д өргөмжлөл, батламжаас гадна хоёр сая төгрөгийн урамшуулал олгож байхаар болжээ.