logo
Цөмийн энергийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ

Цөмийн энергийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ

2012/01/19
Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Эрхэлсэн ажилдаа хайнга хандаж байсны улмаас Цөмийн энергийн газрын ажил удаан хугацаагаар цалгардаж, өгсөн үүрэг, даалгавар хэрэгжихгүй байгааг Засгийн газрын гишүүд шүүмжилжээ.  
Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас ажлаа танилцуулах үүргийг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатад өгсөн боловч өнөөг хүртэл биелүүлээгүй, эрхэлсэн сайдын зөвшөөрөлгүйгээр удаа дараа гадаадад явж байсан тухай ч Засгийн газрын хуралдааны үеэр яригдсан байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш