logo
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан батарейг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орно

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан батарейг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орно

2024/02/14

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Электрокем Монгол" ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

"Электрокем Монгол" ХХК нь Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрийг Налайх дүүрэгт 2024 оны 2 дугаар сард бүрэн ашиглалтад оруулна.

Хамтын ажиллагааны хүрээнд автотээврийн хэрэгслээс үүссэн хог хаягдлыг цуглуулах, хадгалах, боловсруулах, устгах ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн хариуцах юм.

Дээрх үйлдвэр нь орчин үеийн шаардлагыг хангасан бүрэн автомат жилд 7 мянган тонн хаягдал хар тугалгат хүхрийн хүчлийн батерейг дахин боловсруулахдаа хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх хүчин чадалтай гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш