logo
“Экспортод гаргах зэсийн баяжмалын цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг болно

“Экспортод гаргах зэсийн баяжмалын цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг болно

2024/02/14

“Экспортод гаргах зэсийн баяжмалын цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг болно.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас экспортод гаргах зэсийн баяжмалыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд худалдагч, худалдан авагч, бусад оролцогчдод мэдээлэл хүргэх, санал солилцох уулзалтыг 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ХК, Эрдэнэс Монгол ХХК-ийн удирдлага, албан хаагчид оролцоно гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш