Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ. Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай болжээ.
Эх сурвалж: ОБЕГ