УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй хоёр чухал хууль баталсны нэг нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль байсан бөгөөд түүнийг дагалдан гарсан “Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай”, “Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-үүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Энэ хуулийг баталсныхаа дараа Их хурлын дарга Д.Дэмбэрэл “Монголын төр сонирхлын зөрчлийн асуудлыг хуульчлан баталлаа. Энэ бол маш чухал хууль. Зөв сайхан хэрэгжүүлбэл ихээхэн үр дүнд хүрнэ. Ийм зөрчилд орохгүйн тулд ялангуяа төрийн албан хаагчид сайн уншиж судлаарай. Амар гарахааргүй, олон жил яригдсан хууль батлагдлаа шүү” хэмээн тэмдэглэн хэлсэн юм.
Хоёр дахь том хууль нь “Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” бөгөөд түүнийг дагалдан гарах “Хууль хүчингүй болсонд тооцох тухай”, “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-үүдийн эцсийн найруулга байв. Уг хуулийн төслийг Засийн газраас 2010 онд УИХ-д өргөн мэдүүлжээ. Төсөлд халамжийг өрхийн амьжиргааны төвшинг харгалзан олгоно гэж тусгасан байсныг УИХ-аар хэлэлцэх шатанд иргэн болгож өөрчилж өгчээ. Ингэснээр хавтгайрсан халамжийг хязгарлаж жинхэнэ очих ёстой хүнд нь халамж хүртэх аж.
Хуулийн хэрэгжих хугацааг ирэх долдугаар сарын 1-н хэмээн зааж өгсөн нь дээрх сараас эхлэн иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөг зогсох тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд хийгээд харж хандах хүнгүй, өөрөө орлого олох чадваргүй иргэдийн хувьд амьжиргаа нь хүндэрнэ гэж үзсэнтэй холбоотой аж.
Мөн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэд, шилжин ирсэн ядуу өрхийн иргэн, асрамжаас гарсан өнчин хүүхэд, залуус, согтуурах, мансуурах донтой иргэн, хамгийн орлого, хэрэглээ багатай ядуу хэсэг, хорихоос суллагдсан иргэн зэргийг нийгэмшүүлэх үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудтай гэрээлэн олон нийтийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлэх боломжтой болжээ. Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай 16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд улиралд нэг удаа олгож байсан тусламжийг сар бүр болгож, хэмжээг нь нэмэгдүүлсэн байна. Мөн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд жилд нэг удаа 100 мянган төгрөг олгодог байсныг сар тутамд тогтмол олгож байхаар заажээ.
Халамжийн тухай хуульд оруулсан бас нэг томоохон өөрчлөлтөд олон хүүхэдтэй, орлого багатай өрхүүдэд мөнгөн тусламж олгохоор заасан бөгөөд урьдчилсан судалгаагаар 130 мянга гаруй өрхөд 31 тэрбум олгохоор заасан байна.
Үдээс өмнөх нэглдсэн хуралданаар бас Засгийн газрын агенлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталсан юм.