logo
2024 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замд их засвар, шинэчлэлт хийнэ

2024 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замд их засвар, шинэчлэлт хийнэ

2024/03/05

Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж, батлуулсан.

-Үүний хүрээнд 2024 онд Дэлхийн банкны санхүүжилтээр нийт 361 км хатуу хучилттай авто замыг шинэчлэн сайжруулахын зэрэгцээ, насжилт өндөр, эвдрэл ихтэй замуудад их засвар хийнэ.

-Үүнд Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замд их засвар, шинэчлэлт хийнэ гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш