logo
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

2024/03/05

2024 оны 03 дугаар сарын 04-нөөс 03 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Хур тунадас: 04-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр, 05-нд Хангайн уулархаг нутгаар, 06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 10-нд Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 06, 07-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30-35 хэм, өдөртөө -16-21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.

Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-28 хэм, бусад хэсгээр 16-21 хэм, өдөртөө бүх хэсгээр 0.-5 хэм хүйтэн байна

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш