logo
МҮОХ-оос цаначин тамирчдаа урамшуулав

МҮОХ-оос цаначин тамирчдаа урамшуулав

2012/01/20

Монголын үндэсний олим¬пийн хороо /МҮОХ/-ноос өчигдөр Булган, Завхан, Орхон, Хөвсгөл аймгийн олимпийн зөвлөл, «Алдар», «Замчин», «Хилчин», «Сүлд» спортын хороодод өвлийн спортыг хөг­жүүлэх зорилгоор цана болон цанын спортын гутлыг бэлэглэж энэ спортоор хичээллэгч тамирчдаа дэмжлээ.

МҮОХ-ноос Монголын цана болон тэшүүрийн холбоотой хамтран өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр, Монгол улсын бүх аймаг, дүүргийн олимпийн зөвлөлүүдтэй хамтран «Аваргыг аймагтаа бэлтгэе» хөтөлбөрийн хүрээнд энэхүү тусламжийг олгосон юм. Нийтдээ 400 цана, гутлыг бэлэглэсэн бөгөөд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч, Москвагийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Цэндийн Дамдин цана гардан авсан байгууллагуудад дараа дараагийн тэмцээн, уралдаанууддаа амжилт гаргахыг хүсэн ерөөсөн юм.

Д.Өлзий
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш