logo
Засгийн газрын сайд улс орноо уландаа гишгэжээ

Засгийн газрын сайд улс орноо уландаа гишгэжээ

2012/01/20
 “Чи тэнд монгол хэл заагаад байхдаа яах вэ дээ. Чамаас илүү монгол хэлтэй хүн зөндөө байна шүү дээ. Бид очмоор байна шүү дээ. Танай сургуульд монгол хэлний анги нээхийн оронд казах хэлний анги нээвэл дээр биш үү. Монголыг бодвол Казахстан том улс шүү дээ.” Энэ үгийг Боловсрол Соёл Шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда Японы Монголч эрдэмтэн, Токиогийн их сургуулийн багш Кимура Аяакотой өнгөрсөн 9-р сард уулзахдаа хэлсэн байна.
Ч.Куланда Монголын төрийг түшилцэж яваа, монголын боловсрол, соёл, шинжлэх ухааныг хариуцсан дэд сайд хүн. Тэр хүний амнаас ийм үг гарлаа гэж үү?.
Магадгүй Улс орондоо Монгол судлалыг хөгжүүлье гэсэн Японы эрдэмтний сэтгэлийг Ч.Куланда сайд мохоосноор улс орноо дэлхийд таниулах нэгэн боломжийг алдаж ч байгаа юм билүү. Урагшгүй ноёнд ухаангүй албат гэгчээр БСШУ-ны дэд сайд улс орноо уландаа гишгэж Казахстанаас дорд үзжээ. Зөвшилцвөл үл ялих үйлс ч бүтдэг, эс зөвшилцвөөс томоохон ажил ч сүйрдэг жамтай. Таны утгагүй яриа, Монгол улсаа уландаа гишгэсэн сэтгэхүйгээс болж, гадны нэг оронд монгол улсын хэл соёлыг дэлгэрүүлэх боломж хаагдаж байна. Ч.Куланда сайд аа та яагаад Монгол судлалыг японд хөгжүүлэхийг тэгтлээ эсэргүүцсэн юм бэ? Төрийн сайд хүн яагаад улс орноо Казахстанаас дорд үзэв ээ?
Швейцарийн их сэтгэгч И.Лафатер “Ухаалаг байхыг хүсвэл: ухаалаг асууж, анхааралтай сонсож, тайван хариулж, хэлэх юмгүй үедээ яриагаа тасалж сур” хэмээн сургасан байдаг.  Таньд энэ үгнээс өөр хэлэх үг олдоогүй юм бол дуугүй байвал барав. Та энэхүү үгийг хэлснээрээ өөрийгөө болон улс орноо гадаадын том эрдэмтний өмнө дорд үзлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш