logo
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оо

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оо

2012/01/20
Таны толгойлж байгаа засгийн газарт Монгол улсын эрх ашгийн эсрэг сайд ажиллаж байна. ОХУ-ын Ерөнхий сайд Путин ерөнхийлөгчийн сонгуульд ялвал одоогийн ерөнхийлөгч Дмитрий Медведевийг ерөнхий сайдаар томилно гэдгээ мэдэгдсэн. Үүнийг сангийн сайд Алексей Кудрин эсэргүүцэж, хэрэв иймэрхүү цус ойртолт үргэлжилсээр байвал Орос  орон эдийн засгийн хувьд ухрахад хүрнэ. Намайг ирэх засгийн газарт ажиллахыг албан ёсоор санал болгоогүй ч санал болгосон тохиолдолд би татгалзах болно гэж хэлсэн байдаг. Үүнийг нөхөр Медведев маш эмзэг хүлээн авч тэр даруй Сангийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Оросын ерөнхийлөгч өөрийнх нь үзэл бодлоос зөрсөн сайдаа ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл улс орны эрх ашгаас зөрсөн сайдыг яах ёстой вэ? Ерөнхий сайд аа.  Ч.Куланда сайдын энэ хариуцлагагүй үг улс орны эрх ашгаас зөрсөн нь илт байна. Төр, засаг нь улс орноо удирдах чадваргүйн тод жишээ энэ бус уу!!
Монгол улсын төр засаг Монгол ухаанаар асуудалд хандах ёстой. Төр нь төр шиг ажиллаж, хууль нь хууль шиг үйлчилж, Монгол орон улс шиг байгаасай гэсэндээ үүнийг бичиж байна.
Монгол улсыг Монголоор нь дэлхийд үлдээх цөөхөн хүчин зүйлийг өнөөгийн улс төрөөр оролдогсод ойлговол сайн сан.
Ч.Куланда гэж хэн бэ?
Ч.Куланда 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1980 онд МУИС төгсөн. Боловсролын доктор цолтой. 1990 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байжээ. Үүний дараа “Ардчилал” сонин, “Монгол таймс” сонинд тус тус ажиллаж байсан бөгөөд “МҮОНТ”-ийн захирлаар нэг хэсэг ажиллаж байсныг нь хэн хүнгүй мэдэх билээ. 2008 оны 10 дугаар сараас УИХ дахь Ардчилсан намын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны  дэд сайдын албыг хашиж байгаа.
Тэрээр “Зууны мэдээ” сонинд “Казах тvмэн лалын шашин шvтдэг, хатуу ёс жаягтай. Дээр нь хаалттай цаг vед чөлөөтэй сэтгэж, ардчилалтай амьдарсан эмэгтэй хvний хувьд танаас сонирхож асуух юм олон л байна. Тухайлбал, та эхлээд монгол залуутай гэр бvл болж, дараа нь япон хvнтэй суусан. Хоёр хvvхдийн тань нэг нь казах, нөгөө нь монгол нэртэй бил vv. Одоо ганц бие амьдарч байгаа юу гээд л … Гэхдээ хамаагvй асуусанд уучлаарай, хариулахгvй байж болно?” гэсэн сэтгүүлчийн хувийн амьдралынх нь талаар асуусан асуултанд ийнхүү хариулжээ.
1980-аад онд их сургууль төгсөөд амьдрал зохиосон. Тэр vед хэцvv байлаа. Одоо манай хамаатан садан дотор халх монголчуудтай битгий хэл гадны янз бvрийн хvнтэй амьдрал зохиосон хvн олон. Гагцхvv 1980-аад онд маш хэцvv байлаа. Манай гэр бvлээс нэрээ хасуулж явах хэрэгтэй гэсэн санал тавьж байсан. Яагаад ч юм надад бусдын vгээр явах биш өөрийн толгойгоор явж, ад vзэгдэх vе зөндөө байлаа. Сургууль хамт төгссөн казах хvvхдvvд “Буруу номтонтой нөхцсөн” гээд л надаас дөлж, зугтаана. Амьдрал баян юм болохоор болж бvтэхгvй юм гардаг, тэрийг юуг нь нуух вэ. Дараа нь би япон хvнтэй суусан. Нэлээд монголжуу хvн байсан юм. Тухайн vед олон улсын гэр бvлvvд бий болсон. Насны хувьд эцэг эхээс хамааралгvй биеэ даасан vе. Японд амьдарч, янз бvрийн салбарт ажилласан. Буяны ажилд ч гар бие оролцдог байлаа. Монголын эдийн засаг хэцvv байсан учраас хvvхдvvдэд туслах, ном цуглуулах, хичээлийн хэрэглэл хvргэх, урлагийн салбарыг дэмжих гээд чадах чинээгээрээ ажилласан. Сvvлдээ тэр оронд удаан байх тэвчээр барагдаж, нутгаа санасан. Хvний нутагт хэцvv юм билээ. Их залуудаа очвол дасаад тэндээ бvр суурьшиж магадгvй. Би Монголд л миний орон зай байна гэсэн бодолтой явсан. Японд өөрийн орон зайг олж чадаагvй. Гэр бvлд хэрvvл уруул байгаагvй. Амьдрал аз жаргалтай, хvvхдvvд сурч боловсорч, дутагдах гачигдах юмгvй байсан. 2000 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөөд унасны дараа харимааргvй санагдаж, Монголдоо амьдармаар байна гэдгээ хэлсэн. Япон хvн бол заавал гэрийн эзэгтэйтэй байдаг. Нөхрөө халамжилж, гэрийн ажлаа хийх ёстой. Энэ vvрэг надад ахадсан юм уу, багадсан эсвэл гологдсон алийг нь мэдэхгvй /инээв/. Тэгээд монголдоо ирсэн. Одоо хvvхдvvд том болсон. Нэг нь Японд олон жил суралцаж төгсөөд саяхан ирсэн. Сvvлийн 7-8 жил ганцаараа амьдарсан. Ганцаараа байх хэцvv юм билээ.
Японы Монголч эрдэмтэн, Токиогийн их сургуулийн багш Кимура Аяако 2011 оны 9 дүгээр сарын 21-нд манай хүрээлэн дээр ирж бид хоёртой ( Б.Сэржав, А.Буянтөгс) уулзсан юм. Энэ үед К.Аяако “Би Куланда дэд сайдтай уулзлаа. Намайг ажлынхаа тухай ярихад Куланда надад “Чи тэнд монгол хэл заагаад байхдаа яах вэ дээ. Чамаас илүү монгол хэлтэй хүн зөндөө байна шүү дээ. Бид очмоор байн шүү дээ. Танай сургуульд монгол хэлний анги нээхийн оронд казах хэлний анги нээвэл дээр биш үү. Монголыг бодвол Казахстан том улс шүү дээ.” Гэж ярьлаа. Би бүр гайхаад үнэхээр тэгэж хэлж байна уу гэдгийг нь лавлаж асуусан. Куландаа Монголын засгийн газрын ширээн дээр сууж байгаа мөртлөө ийм үг ярьж байх юм. Танайх улсдаа арай үнэнч хүнээр сайд болгож баймаар юм аа. Энэ үгийг захиралд дамжуулж өгөөрэй. Хайсандай захирал мэдэж байсан нь дээр.” гэж   Сэржав бид 2-т хэлсэн.
Кимура Аяако нь Монголын театр, цамын урлаг судлалаар ажилладаг, манай улсад дэд доктор, Шинжлэх Ухааны докторын зэрэг, Япон улсын Токиогийн их сургуульд Монголын театрын урлагийн судлалаар Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн. Манай Олон улс судлалын хүрээлэнгийн  хүндэт профессор Аяако Токиогийн их сургуульд монгол хэл, монгол судлал заадаг. Түүний хичээлд 500 гаруй оюутан суралцдаг. “Токиогийн их сургуульд сурч төгссөн хүмүүс ихэвчлэн Японы нийгэмд удирдах ажил хийдэг. Манай оюутнуудаас Монголд элэгтэй хүмүүс их гарна. Ирээдүйд Монгол улсын хөгжил, 2 улсын харицлааны хөгжилд миний оюутнууд хувь нэмэр оруулах байх” хэмээн бахархаж явдаг хүн. Гэтэл Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаас урмын үг сонсохын оронд Япон дахь Монгол судлалыг үл тоомсорлосон, Монголын Казахстанаас дорд үзсэн үг сонсоод ихэд гайхаж байгаагаа бидэнд ярьсан. Бид хоёр ч Куланда дэд сайдын энэ үгэнд уур хүрч, захирал танд үүнийг дамжуулж байна.
Доктор Б.Сэржав
Доктор А.Буянтөгс
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш