logo
Умард Солонгос Хятадын хөгжлиййн замналыг сонгож байна

Умард Солонгос Хятадын хөгжлиййн замналыг сонгож байна

2012/01/23

БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Чен Ын төрөөс  эдийн засгийн хяналтыг сулруулахад чиглэгдэсэн  улс-төрийн   шинэчлэл явуулах боломжийг судлан үзэж байна. Энэ тухай  Ким Чен Ирийг нас барснаас хойш анх удаа өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулан БНАСАУ ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчидийн орлогч дарга Ян Хен Соп ярилцлага өгсөн юм.   Хойдсолонгосын өндөр албан тушаал эрхлдэг Ян Хен Сопын энэхүү мэдэгдэлд анхааралтай хандах нь зүйтэй юм. Учир нь өнгөрсөн онд түүнд  онц  чухал  мэдээг нийтэд зарлахыг даалгаж байсан юм. 2010 онд Ян Хен Соп Ким Чен Ирын залгамжлагчаар түүний бага хүү Ким Чен Ыныг сонгох болсон тухай шийдвэрийг   албан ёсны шийдвэрийг нитйийн  өмнө хүргэсэн хойдсолонгосын анхны удирдагчдийн нэг юм.

Ян Хен Соны үгнээс БНАСАУ-ын шинэ тэргүүн тус улсад мэдлэгт түшиглэсэн эдийн  засгийг байгуулахаар хүчин чармайлтаа төвлөрүүлж байгаа аж. Ингэхдээ сонирхолтой нь, солонгосын хосгүй  эдийн засгийг хөгжүүлэхэд бус, харин гадаадын туршлагыг авч хэрэгжүүлэхийг илүүд үзэж байгаа юм.  Тухайлбал, Пхеньян БНХАУын туршлагыг судлан үзэж, эдийн засгийн томоохон шинэчлэлүүдийг хийх  төлөвтэй байгаа аж. Ким Чен Ирын өнгөрсөн жил  БНХАУ – д хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын удирдлагын БНАСАУ- ыг эдийн засгийн хүчтэй өөрчлөлтүүдийг хийхэд  ятгах оролдлогууд нь  өнгөрсөн жилийн айлчлалын мэдэгдэхүйц шалтаг болсон юм. БНХАУ ын төрийн Зөвлөлийн дарга Вэнь Зябаогийн  тэр үеийн мэдэгдэлд, БНАСАУ -ын эрх баригчид шинэчлэлийг эхлэсний дараах Хятадын   хөгжлийн түвшинг  үнэлж чадах байх найдахын зэрэгцээ  энэхүү туршлагыг өөрийн орондоо хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна гэсэн юм.  Чухам үүнд хятадын  эрх баригчид Хойдсолонгосын байдлыг тогтворжуулахад чухал хзчин зүйл байгаа гэж харж байсан юм. Хятадын замаар хөгжих төлөвтэй буйгаа батлан БНАСАУ-ын удирдагч эдийн   засгийн хүнд хэцүүг гатлан туулахдаа хятадын   дэмжлэг туслалцааг авахаа үргэлжлүүлэн  тооцоолж байна.  Хойдсолонгосын элитүүдийн шинэчлэгдэхийн  хамт  БНАСАУын хувьд “хятадын хувилбараар “ шинэчлэл  хэрэгжих магадлал  илүүтэй болж байна .

Судлаачдын үзэж байгаагаар,  цаг нь ирэхээр Бээжин БНАСАУ- ыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах асуудлыг тавьж чадах бөгөөд үүнийхээ оронд Бээжингийн “цөмийн шүхэрийн”  саналыг  тавих ажээ. Энэ хувилбар нь  БНАСАУ- ад зарчмын хувьд болон практик дээр дэглэмийг хадгалж, эргэлт буцалтгүй дампуурлаас  зайлсхийх боломж олгож байгаа юм.

Гэхдээ энэ бол ирээдүйд хийх зүйл. Харин одоо Ким Чен Ыныг улсын удирдагчаар баталсан  улс орны  эдийн засгийн хүнд үед хамгийн гол нь эмх  замбараагүй байдал гарахаас сэргийлэх ёстой юм. Өнөөдөр эдийн засгийг ардчилахтай холбоотой  аливаа, тэр ч бүү хэл  хулчгарч хамаагүй алхамуудыг тус улсын хүн ам төдийгүй, Хойд Солонгосын хөршүүд –Хятад, Өмнөд Солонгос сайшаан хүлээж  авах байна.  Тэдний хувьд энэхүү арга хэмжээ нь   шинэ удирдлага эдийн засгийн зогсолтоос дэлхий нийтийн  шинэчлэл, глобалчлалын стратегид   орох төлөвтэй байна гэдгийг гэрчилсэн  дохио болох юм. Хойдсолонгосын үймээн самуун, эмх замбараагүй байдал нь хэнд ч хэрэггүй гэж хятадын шинжээчдийн ихэнхи үзэж байна.  Саяхан  БНХАУ-ын Ардын их сургуулийн  олон улсын харилцааны дээд сургуулийн проректор Зинь Цаньжуны тэмдэглэснээр, ойрын үед БНХАУ Хойдсолонгосын байдлыг өөрчлөхийн тулд бүхий л чадах бүхнээ хийнэ гэжээ. “Үүний тулд Хойдсолонгосыг зах зээл рүү өөрчлөн чиглүүлж, солонгосчуудыг мөнгөнд дуртай болгох” хэрэгтэй юм.  Энэ нь тус улсад тогтвортой байдлыг бий болгоно гэдэгт профессор Зинь Цаньжун итгэлтэй байна. Харин  БНАСАУ-ад Дэн Сяопины “Баяжицгаа!” уриа хир ойрхон тунхаглахыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш