logo
“Лондонг эзэлцгээе” хөдөлгөөн Сити дүүргийн талбайг эзэлжээ

“Лондонг эзэлцгээе” хөдөлгөөн Сити дүүргийн талбайг эзэлжээ

2012/01/23
“Лондонг эзэлцгээе” хөдөлгөөний идэвхтэнүүд Сити ажил хэрэгч дүүргийн талбайг бямба гаригт 5 дахь удаагаа эзлэж авлаа. Сүүлийн хэдэн жил хоосон байгаа Роман-хаусыг эзлэж авах нь эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын зорилго байлаа. Энэ хөдөлгөөн банкны хэт орлого, материаллаг баялагыг шудрага бус хувиарлаж байгааг эсэргүүцэж байгаа юм. Хөдөлгөөнд оролцогчид 10-р сарын 15-нд Лондоны хөрөнгийн биржийн байшинг “эзлэхийг” оролдсон юм. Цагдаагийнхан тэднийг биржийн талбайд оруулаагүй ба тэд эсрэг талд нь байрлах Гэгээн Павлын сүмийн дэргэд майхан хот байгуулсан юм. Энэ долоо хоногт лондоны Дээд шүүх Сити дүүргийн засаг захиргааны гаргасан өргөдлийг сайшааж майхан хотыг буулгаж тараахыг зөвшөөрсөн байна. Харин эсэргүүцэгчид энэ шийдврийг даван заалдана гэж мэдэгджээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш