logo
Хоол амтлагчийг бага хэрэглэ

Хоол амтлагчийг бага хэрэглэ

2012/01/23
Сүүлийн үед хүмүүс халуун ногоо, кимчи, кетчуп их хэрэглэдэг болсон. Энэ нь монголчуудад тохирох хоолны хачир мөн үү. Хорт хавдар, элдэв янзын харшил нь үүнээс үүдэлтэй юм биш биз?
Манай оронд даршилсан ногоо, кимчи идэхийг хориглоод байгаа гол шалтгаан нь мэргэжлийн бус хүмүүс зориулалтын бус орчинд, гар аргаар даршилж байгаа явдал. Зүгээр нэг байцааг гүйцэд боловсруулалгүйгээр халуун ногоог их хэмжээгээр хийж байгаа нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөд хүргэж байгаа юм.
Түүнээс биш зөв технологиор үйлдвэрлэсэн кимчиг хоолонд хэрэглэх нь буруудаад байх зүйлгүй. Хамгийн зөв хооллодог хүмүүс бол Япон, Солонгосчууд шүү дээ. Урт наслахын нууц нь далайн гаралтай бүтээгдэхүүн, шинэ жимс ногоо их хэрэглэдэг. Тийм болохоор манай монголчууд ч гэсэн эртний ёсыг дагаж, улаан идээгээ бага хэрэглэж, цагаан, ногоон идээгээ түлхүү хэрэглэж байх ёстой юм.
Мөн дээр дурьдсан цуу, кетчуп, хоолонд өнгө, амт оруулдаг янз бүрийн амтлагчийг бас аль болох бага хэрэглэх хэрэгтэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш