Манай сонины редакци ардын уртын дууны гайхамшигт хөг аялгууг олон түмэнд дэлгэрүүлэх зорилгоор өмнөх дугаарууддаа Уртын дууг “Зуун дамжих үнэт өв” хэмээн уншигч та бүхэндээ хүргэсэн билээ. Ард түмнийхээ сэтгэлд зуунаас зуунд өртөөлөн хоногшсон уртын дууны түүх домгоос цуврал болгон нийтэлж байгаа билээ. Энэ удаагийн дугаартаа “Өндрийн өвс” дууны домгийг нийтэлж байна.
Дуунд хүний сэтгэл хөдлөл, түүний элдэв өнгө аясыг илтгэх яруу найргийн үг яриагаар дууны үгийг зохиодог байна. Өөрөөр хэлбэл дууны үг уянгат зохиолын нэг бүтээлийн хувьд яруу найргийн бүтэцтэй юм.
Өндрийн өвс
Өндөр богиноороо шүүдэртээд байна
Өндөр дээрээс харахад
Өнгийн чиг бараа илхэн байна
Олон адуугаа цуглуулаад
Ороохон чиг хулыгаа гэнэтхэн чиг барилаа
Бариад барьсныхаа хойно
Баярлаад чиг уналтай морь бишүү
Сэм сэмхэн гишгэдэлтэй
Цэвэрхэн чиг хул морь бишүү
Дэмий чиг мориор барьдаггүй
Дэндхэн чиг хээрээрээ барьдаг морь биш үү:
Уургаар чиг барьдаггүй
Урхан аргаар барьдаг морь бишүү
Хорьхон чиг хоногийн газрыг
Хоногоор чиг товчлоод ирлээ бишүү
Хоногийн чиг газрыг
Хоёрхон цагаар товчлоод ирлээ бишүү
Одоо цуцсан чиг гэхэд
Хазаар зуузайгаа дармаа нь
Харин чиг
Халахын янзтай байна
Газрын чиг хол биш
Сэтгэлийн чиг хойргынх бишүү
Газрын хол чиг үнэн бишүү
Сэтгэлийн чиг хойрго худлаа бишүү
Чиний минь зоригоос
Морины минь зориг илүү байгаа бишүү
Өсөхдөө чиг ханилсан
Өвгөн чиг хул морь эвий хөөрхий
Толиноос чиг тодорхой тэр минь
Торойн товолзуулсаар айсуй, хөөрхий гэсэн энэ эртний нэгэн сайхан дууг Өмнөговь аймгийн аль ч нутгаар явбал, сонсож болох билээ. Энэ дуу тэр нутгийн ардын дуу бөгөөд нарийвчлан үзвэл буух эзэнтэй ажээ. Настан буурлууд өгүүлэх нь: Ар ширээ шавагтай гэдэг, өвсний горгогт бэлчээсэн олон адуутай Цэсэр гэлэн гэгч хүн байсан гэнэ. /Зарим хүн Гэсэр гэлэн ч гэдэг, бас Сэргэлэн ч гэдэг, энэ нь сунжирч дуудсан нэр болов уу/ Цэсэр гэлэн адуунд гарамгай, моринд эрэмгий, найр наадамд дуртай хүн байжээ.
Тэр нутагт ийм нэгэн явдал болжээ. Тэр нутгийн хэсэг ард, харийн доншуур худалдаач хоёрын хооронд бяцхан мөргөлдөөн болж, /олны олон арван цэн/ гэгчээр нутгийн ардууд, харийн доншуур худалдаачныг дийлжээ. Үүний учир нутгийн ноёд түшмэд уг хэргийг мөрдөн хөөцөлдөж, Цэсэр гэлэнг сэжиглэж баривчлах юм болж гэнэ. Үнэндээ Цэсэр гэлэн тэр будлианд оролцсон юм байж. Энэ тухай нутгийн нэг ард мэдчихээд Цэсэргэлэнд хэл хүргэжээ. Цэсэр гэлэн уг хэргээс холбогдолгүй мултран гарах арга сүвэгчилж элдвийг тунгаан бодсоны эцэст Богдын хүрээ орох нь зөв гэж шийджээ. Тэгээд сүргийн манлай болсон, холч морио барьж унаад, Шанхайгаас нар шингэх үед гарч, шөнөжин яваад, ургахын улаан нарнаар хүрээний өмнөх Хан уулын Бурхантын даваан дээр гарч иржээ. Айдсын даваа ч гэдэг. Тэр даваан дээр бууж, морио амрааж суух зуур эргэн тойрныг ажин харвал, үнэхээрийн сайхан өглөөний наранд өндрийн өвс урт богиноороо шүүдэртэн жигдэрч, өлөн манан голын хөндий даган хөвөлзөхүйд түүний сэтгэл хөдлөн дээр дурдсан “Өндрийн өвс” гэдэг дууны үгийг зохион аялан дуулсан юм гэдэг гэж хэлэлцэх болсон. Цэсэр гэлэн тэр өдрөө, Хүрээний зах дээр зодоон цохион гаргаж, байсан гэх бөгөөд хүн амины хэргээс ямарч шийтгэлгүй мултран гарчээ. Орой нь нутагтаа байсан гэх боловч, өглөө нь Хүрээнд байна гэдэг үнэмшилгүй явдал. Ингэхээр уг хэрэгт оролцоогүй байх нь гэж нутгийн ноёд түшмэд үзсэн гэнэ.
Амар санаа сэдсээр
Буянтай үйлсийг гүйцэн гүйцээ маань
Бүгдээр цуглар маань
Баяраар цэнгэн жаргая
Олон ч агтын дотроос
Шинж төгс хул морь минь
Хагсаал юугаа гүйцээд маань
Наадамд уралддаг билээ.
Газрын хол шунгахад нь
Улам л өмнөх морио
Гүйцэн гүйцэж гарсаар
Түрүүлээд айсуй билээ.
Олон ч морьдын тоос
Манар ч харагдлаа
Олон хүүхдийн дуу
Хангинаад сонсогддог билээ
Хоёр чихээ хатгамаа нь
Тогосын өд адил
Тогос янз үзэсгэлэнтэй
Хөөрхий хулч морь минь билээ” гэсэн нь дууг, Говь нутгийнхан төрийн гурван дууны нэг хэмээн наадмын морь тавих буюу найрыг өндөрлөхөд дуулдаг заншилтай.
Энэ “Холч морь” хэмээх дуу, бас Цэсэр гэлэнгийн өөрийн нь зохиосон дуу хэмээн ярьдаг.
Өгүүлэх нь: Цэсэр гэлэнд нутаг хошуундаа сайхан хул морьтой байжээ. Гэтэл зүүн зүгээс нэгэн хулгайч ирж тэр хул морийг нь хулгайлан авч оджээ.
Цэсэр гэлэн хул мориныхоо хойноос мөрдөн нэхсэнгүй. Учир нь морио нутгийн Ширээ-Шавагтай уснаас өөр ус амсуулаагүй нас бие гүйцтэл нь усалсан бөгөөд өөр ус амсдаггүй байж. Тэгээд Цэсэр гэлэн хайртай сайн морио уудаг ус, унаган нутагтаа гүйж ирнэ гэж итгэн суужээ. Цэсэр гэлэн нутгийн хүмүүст, “Худгийн онгоцонд ус битгий үлдээгээрэй. Хэрэв ус үлдээвэл миний хул морь хүрч ирээд гэнэт их ус ууж гэдэс нь хагарч мэднэ гэж захижээ.
Нутгийн хүмүүсч захисан ёсоор онгоцондоо ус үлдээдэггүй байж. Тэгтэл гай газар доороос гэгчээр нэг бадарчин тэнүүчилж яваад, Ширээ-Шавагтайн усан дээр ирж цай чанан ууж, амарч байтал, зүүн хойд зүгээс галбир онц сайхан хул морь янцгаан янцгаасаар давхин иржээ. Ажвал олон хоног ус уугаагүй шинжтэй , гэдэс юугаа татсан морь худгийн онгоц цавчлан эхэлсэнд бадарч услахаар шийдэж хөөрхий морийг усалчихсан нь зогссон газраасаа хөдлөлгүй зогсоогоороо үхсэн гэдэг.
Тэгээд нутгийн бадарчин ард “бадарчин явбал балагтай” гэж түүнээс хойш өгүүлдэг болсон гэх бөгөөд Цэсэр гэлэн морио үхсэнд их уй гашуу болж мориныхоо толгойг Өгөөмөр хэмээх өндөр ууланд аваачиж тавьсан гэдэг. Ийн Цэсэр гэлэн хөөрхий хул морио дурсанхан “Холч морь” дууг зохион гаргасан гэж нутгийн хууччуул ярьдаг юм байна.
Б.Эгшиглэн Эх сурвалж: