Эх оронч хүний дүрийг эсгэж сурна гэдэг улс төрч хүний онцгой авьяасын нэг бөгөөд ямар ч муу араншингаа нууцлах баг юм.
ххххххххххххххх
Улсын хурлын гишүүнээр ажиллах эхний хоёр жилдээ сонгуулийн үеэр зарцуулсан мөнгөө эргүүлэн олж чадвал улс төрч, хоёр дахин өсгөн олж чадвал жинхэнэ улс төрч гэх бөгөөд үлдсэн хугацаанд нь дараагийн сонгуулийн зардлаа хормойлж чадвал шалгарсан улс төрч гэдэг юм.
хххххххххххххххххх
Сонгууль гэдэг нь ард түмэн хэмээх олонлогийн тархийг дээд зэргээр угаах арга ухааныг өрсөлдүүлэх улс төрийн шалгарсан шоу гэдгийг мартаж болохгүй.
хххххххххххххххххх
Улс төрч хүний амлалт уран бөгөөд сонгогчдын зүрх сэтгэлийг эзэмдэж нулимс гаргахаар байх нь чухал. Харин эцэст нь цус гаргасан байсан ч тоохгүй алхах бөх зүрхтэй байх нь улс төрч хүний гол шинж.
хххххххххххххххххх
Сонгуулийн өдөр сонгогч нартайгаа инээд алдан тэврэлдэж “Байнга хамт ажиллана шүү” гэж хэлээд УИХ-ын гишүүн болонгуутаа шууд салаавч өгөх нь өнөөгийн улс төрчдийн гол шинж юм шүү.
хххххххххххххххх
Монгол хөрсөнд буух буухгүй нь хамаагүй барууны том онол, дэлхийн жишиг ярин пээдийж байх нь улс төрч хүний имиж мөн дөө.
ххххххххххххххххххх
Сонгогчид камерийн өмнө байнга өндөлзөж байдаг, хааяа сонинд учир тоймгүй ярилцлага өгч мэлийлгэдэг улс төрчийг идэвхи санаачлагатай гэж үздэг юм. Өндөлзөөд бай.
ххххххххххххххххххххх
Мэдэхгүй ч гэсэн мэддэг юм шиг томорч байх нь улс төрч хүнд чимэг болдог юм шүү.
хххххххххххххххххххх
Намуудын өвөр дамжсан улстөрчийг хүмүүс сайн хэлдэггүй л юм. Гэвч өөрт чинь ашигтай бол “янхандах”-д буруу юм байхгүй. Онигоонд олон орно гэдэг томорч байгаагийн шинж.
ххххххххххххххххх
Хуучин тогтолцооны үед сайдыг “ сонингоор алдаг” байсан гэдэг. Одоо харин сонин сайдыг “хөхдөг” болсон. Саалийн үнээгээ сонингууд юу гэж алах вэ дээ. Бүү ай.
ххххххххххххххххххххх
Хөдөөгийнхний дунд хөөрөг барьж, хүлэг морь ярьсан хээгүй эр хүн байх бол харин хотынхны дунд харийн соёлыг гайхсан, халхаа муу хэлсэн “рок” амьтан байх ёстой. Чонотой газар чоно шиг ульж сурах гэдэг энэ.
хххххххххххххххххх
Улс төрч хүн ардын үгийг сонсохдоо дүлий, амлалт өгөхдөө хэлгий байх учиртай.
ххххххххххххххххх
Буруу хаалгаар нь бохир мөнгө цутгасан, зөв хаалгаар нь худал амлалт бурзайсан айлыг жинхэнэ улстөрчийнх гэнэ.
ххххххххххххххххххх
Өнөөдрийн Монголын улс төрийн үйл амьдралаас харахад улс төрийн соёл гэдэг нь “хулхидах урлаг” –ийг төгс эзэмшихийн нэр гэдэг нь тодорхой байна.
ххххххххххххххх
Мэдэмхийрэх гэдэг нь УИХ-ын гишүүний эрхэмлэх зүйлийн нэг боловч мэдэхгүй юмаа хамаагүй “бурж” болохгүй. Юмыг яаж мэдэх вэ, өмхий үнэртэж мэднэ.
хххххххххххххххххх
Ард олны ихэнх нь улс төр гэгчийг гүнзгий ойлгож мэдэхгүй, цулгуй цагаан байгаа үед л өөрийн “тоглоомын дүрэм”-ээр зоригтой тоглож байж од шүүрнэ дээ. Бүү гайх. Амьдрал ингэж шивнээд байна.
ххххххххххххххххххх
Энд тэндгүй олон өнгийн хувьсгал их гарах болж дээ. Иймд улс төрч хүн ямар ч үед өнгөө хувиргаж чадах “Хамелион” сэтгэлгээтэй байх ёстой.
ххххххххххххххххххх
Намын нөхөд цагаа болоход “ноход” болдгийн гамшгийг Намбарын хүү амсаж, амь наана, там цаана явна. Энэ “үлгэр”-ээс сургамж авах хэрэгтэй шүү.
хххххххххххххххххх
Улс төрч хүний ур чадвар бол аливаа луйварыг цэвэрхэн хийж, цусгүй алах урлаг юм.
Н.Даваадаш Эх сурвалж: