logo
Луси Ромберг Холливудын киноны хамгийн хүнд үзүүлбэрийг үзүүлдэг байна

Луси Ромберг Холливудын киноны хамгийн хүнд үзүүлбэрийг үзүүлдэг байна

2012/01/24
Луси Стийл Ромберг Холливудын Стантвүман буюу киноны хамгийн хэцүү үзүүлбэр үзүүлдэг эмэгтэй юм. Тэрээр маш өндрөөс үсрэх, шатаж байгаа машинаас үсрэх, мотоцилоор давхих, мориноос чирэгдэх, ачааны машин доогуур өнхрөх, гарах  зэрэг бүхий л хүнд үзүүлбэрийг үзүүлдэг дайчин эмэгтэй юм.  Луси маш олон кино, телевизийн шоунд тоглож аль хэдий нь Холливудийн өндөр үнэтэй жүжигчин болжээ. Тэрээр гимнастикийн улсын аварга бөгөөд хөлбөмбөг маш сайн тоглодог, аеробик, бие хамгаалах урлагаар хичээллэдэг гэнэ. Луси “Индиан Жонс”, “Терминатор”, “Ногоон дэнлүү”  зэрэг адал явдалтай акшн кинонуудад туслах дүр болон орлон тоглогчийн дүр бүтээжээ. Түүний ярьж байгаагаар биеийнхээ онцлог, болон дайчин эрэмгий үзүүлбэрүүдийг үзүүлж, түүгээрээ мөнгө олдог болохоор хамгийн гол нь бие эрүүл байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй байдаг. Кино зураг авалтын үеээр гэмтэж бэртэж болохгүй. Учир нь өчнөөн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж кино хийж байхад кино бүтээгчдийн ажлыг алж болохгүй. Мөн сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байдаг ажээ. Зарим тохиололд амь эрсэдсэн ч үзүүлбэр үзүүлж, хэн нэгний оронд тоглох хэрэг гардаг байна. Хэдийгээр байнгын бэлтгэл хийдэг ч яг зураг авалтын үеэр сандарч алдах, үзүүлэх үзүүлбэрээ хийж чадахгүй байх зэрэг тохиолдлууд гардаг гэнэ. Түүний хэцүү үзүүлбэр үзүүлэхдээ бараг гэмтэж бэртдэггүй нууц нь байнгын бэлтгэлтэй байж, өөрийгөө гэмтээхгүй байх аюулгүй буулт, зэргийг ашигладагт оршдог байна.
Shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш