logo
АНУ-ын цагаач иргэд ажлын байрыг нэмэгдүүлдэг

АНУ-ын цагаач иргэд ажлын байрыг нэмэгдүүлдэг

2012/01/24
Дэлхий дахин илүү даяаршиж, хоорондоо ойртож нягтрахын хэрээр манай гаригийн хүмүүсийн аялал зугаалга, нүүдэл, шилжилт хөдөлгөөн, цагаачлал улам нэмэгдэж байна. АНУ гадны цагаач иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг буюу одоогоор 12 сая орчим цагаач иргэд амьдарч байна. Нэгдсэн Улсын эрх баригчид ч цагаачлалыг хязгаарлаж, зохицуулахын тулд  олон хууль гаргасан. Тэд цагаач иргэд, Америкчуудын ажлын байрыг булааж байна, эдийн засгийн өсөлтөнд тушаа, тээг болж байна гэж мэдэгддэг. Тэгвэл зарим эдийн засагчдын үзэж байгаагаар цагаачлал нь харин эсрэгээрээ эдийн засгийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг байна. Хүн ам их байна гэдэг нь ажиллах хүч их байна гэсэн үг юм. Сан Франциско хотын холбооны нөөцийн банкны гаргасан тооцоогоор цагаач иргэдийн ачаар буюу тэдний хөрөнгө оруулалтаар энгийн Америк иргэн дундаж цалингаасаа гадна 5100 доллар хуримтлуулж байгаа юм байна. Гадны цагаач иргэд бизнесээ эхлүүлснээр  ажлын байрыг хэд дахин нэмэгдүүлж байна. Жишээ нь Гүүгл хайлтын сайтыг үүсэгэн байгуулсан Сергей Брин Оросын цагаач иргэн бөгөөд үндсэн хөрөнгө нь 190 тэрбум доллар. Интел Компьютерийн  компанийг үүсгэн байгуулагч нь Унгарын цагаач иргэн Энди Гров. 112 тэрбумын хөрөнгөтэй. Алдарт YAHOO! Компанийг үүсгэн байгуулагч нь Тайваний цагаач иргэн Жерри Янг. Эдгээр цагаач иргэдийн төлсөн татвараар Америкчууд цалинжиж, төрийн үйлчилгээ авч байна. Нийт цагаач иргэдийн 24 хувь нь бакалавр буюу түүнээс дээш эрдмийн цол зэрэгтэй. Өөрөөр хэлбэл эдгээр өндөр боловсролтой хүмүүсийг дагаад АНУ-ын бүх салбарт маш их хөрөнгө оруулалт орж ирж байна. Мөн ажлын туршлага, ур чадвар нэмэгдэж байна. Судлаачын үзэж байгаагаар хууль ёсны цагаач иргэдийн тоог тусгай сонгон шалгаруулалатаар нэмэх хэрэгтэй байгаа юм байна. Учир нь хууль бус цагаачдын ажлын бүтээмж муу байгаа. Тэд бичиг баримтгүйгээсээ болоод хүссэн, сайн чаддаг ажлаа хийж чадахгүй байна. Тиймээс   хууль бус цагаачдын гэмт хэрэгт холбогдох нь их байдаг аж. Хэрэв тэдний иргэншлийг хуульчлаад өгөх юм бол тэд хүн гэдгээ мэдэрч илүү өөртэй болон ирээдүйдээ итгэлтэйгээр ажиллаж амьдарна. Ажлын бүтээмж нь ч дээшлэнэ. Хууль бус ч бай, хууль ёсных ч бай гадны цагаачдын тоо нэмэгдэхийн хэрээр ажилгүйдлийн төвшин нэмэгдэж байна гэсэн албан ёсны тооцоо судалгаа байхгүй. Харин ч эсрэгээрээ цагаачдын тоо нэмэгдэхээр ажилгүйдлийн төвшин буурдаг гэсэн судалгаа байна. Цагаачид өөрсдийн сурсан, туршлагажсан шинэ бизнес эхлүүлдэг учир харин ч ажлын байрыг нэмэгдүүлэх эерэг талтай байдаг байна. АНУ-ын эдийн засгийг босгох ганц түхүүр бол иргэд эрхэлсэн ажилтай байх, ажлын байруудыг нэмэгдүүлдэг хүчирхэг хувийн сектортой байх. Америк иргэдийг ажилтай болгохын тулд ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой, ур чадвартай, өндөр боловсролтой цагаачдыг ирүүлж иргэншил олгох хэрэгтэй. Тэгэхээр Америкчуудын хувьд
1.    Цагаачдыг хуульчилж иргэншил олгох
2.    Цагаачдын тоог нэмэгдүүлэх
3.    Ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа сэргээж мөнгөтэй болох гэсэн 3 зүйлийг хийх шаардлагатай байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш