Оросын Үнэн Алдартны шашинтнууд Эпифани буюу Есүс Христ Иордан голд усаар батлуулж байсныг бэлэгдсэн ёслолын арга хэмжээг зохион байгуулж, өвлийн тасхийм хүйтэнд хагас мөстсөн Москва голд усаар батлуулсан байна. Сүсэгтнүүд адилслагдсан хүйтэн усанд орж, санваартнуудаас баптизм хүртсэнээрээ нүглээсээ ангижирч, ариусч байна гэж итгэдэг байна. Мөн өвлийн хүйтэнд усанд орох нь тэдний биед сайн бөгөөд илүү эрүүл чийрэг болно гэж боддог байна. Москвагийн иргэн Юрий Николаевич, “Би угаасаа өвлийн хүйтэнд усанд сэлдэг. Хүйтэн усанд сэлээд 7 жилийн нүүрийг үзэж байна. Эпифани бол Үнэн Алдартны шашинтнуудын гол 12 ёслолын нэг. Надад маш гоё мэдрэмж төрж байна. Даарахыг мартаж, зөвхөн бурханы адислалыг л мэдэрч байна” гэсэн байна
Эпифани ёслол нь зөвхөн Москвад болж байгаа юм биш. Камчаткийн хойг, Сибирь зэрэг Орос орны өнцөг булан бүрт болж, сүсэгтнүүд усаар батлуулж байна. “Усанд ороод гарч ирэхээр бие сэтгэл ариусаад сайхан болдог” гэж Камчаткийн Петропавловскийн иргэн ярьсан байна. Насанд хүрсэн хүмүүс хүйтэн усанд орох нь таалагдаж байгаа бол зарим бага насны хүүхдүүдэд энэ зан үйл нь таалагдаагүй бололтой усанд эргэж орохгүй гэж зүтгэжээ. Дүн өвлөөр мөстэй усанд орох дуртай эдгээр хүмүүсийг нутгийн иргэд ВАЛРУС буюу Далайн морь гэж хочилдог байна.
Shuum.mn