logo
Азийн ард түмэн Луу жилийг сайн жил болно гэж билэгдэж байна

Азийн ард түмэн Луу жилийг сайн жил болно гэж билэгдэж байна

2012/01/24
Азийн улсуудын цагаан сар буюу шинэ жил болж байгаатай холбогдуулан мэрэгч төлөгч нар 2012 онд дэлхийд болох үйл явлдуудыг тааж эхэлсэн байна. Гал, ус, мод, шороо, төмөр, хий гэсэн суудал элементүүдийг багтаасан 12 жилийн амьтны зураг бүхий Хятадын эртний уламжлалт хуанлиг ашиглан мэрэг төлөг буулгадаг Хонконгийн мэргэч төлөгч Рэймонд Ло 2012 онд болох үйл явлдыг урьчилж хэлж байна. Түүнийхээр бол 2012 онд Луу жил гарч байгаа болохоор хүмүүсийн ажил хэрэг маш бүтэмжтэй байх юм байна. Рэймонд Логийн таамаглаж байгаагаар бол энэ оны 11 сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама дахин ялалт байгуулах юм байна. Учир нь 1961 онд төрсөн Обамагийн хувьд шороон дээр суусан сайн жил гэж  Рэймонд Ло үзэж байна. Шороо гэдэг нь их мөнгөтэй болохыг бэлэгдсэн байдаг аж. Фэйсбүүкийн хэрэглэгчдийн хувийн нууц алдагдсан, мэдээллийн нууцлал муу байна гэж Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг 2011 онд нэлээн асуудалд ороод байсан. Марк Зукерберг мөн Обаматай адил шороон дээр суусан. Өөрөөр хэлбэл  Марк Зукерберг Луу жилд мөнгөтэй болно гэхээр түүний бизнесийн ажил сайн байх нь. Евробүсийн хувьд 1999 онд үүсгэн байгуулагдсан, өөрөөр хэлбэл бар жилтэй гэж үзэж болно. Бар жилтнүүдийн хувьд энэ жил усан дээр суусан байдаг. Усан дээр сууна гэдэг нь үрлэгэн байхын шинж гэнэ. Тиймээс ЕХ энэ жил сайнгүй байх нь. Үрлэгэн байх магадлалтай юм байна. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хувьд төрсөн он нь нууцлаг байдаг.  Судлаачид 1983 эсвэл 1984 онд төрсөн байх гэж таамагладаг. Тэгэхээр Ким Чен Ун 1983 оны нохой жилтэй, эсвэл 1984 оны гахай жилтэй. Гэхдээ нохой жилтэй ч бай гахай жилтэй бай  Ким Чен Уны хувьд энэ жил олон сорилттой тулгарах хүндхэн жил байх юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш